Чукча-ын онигоонууд
Алт хулгайлаад нуусан чукча эрийг орчуулагч ашиглан байцааж байна гэнэ. -За, чукча, чи тэр алтыг хаана нуусан бэ?Чукча: -Хэлэхгүй ээ. Орчуулагч: -Наадах чинь хэлэхгүй гэнээ. -Алт хаана нууснаа хэлэхгүй бол буудаж ална гэж хэл. Орчуулагч: -Чамайг алтыг нь нуусан газраа зааж өгөхгүй бол эд нар буудаж ална гэж байна. Чукча -Би алтыг урцныхаа үүдэнд булчихсан. Орчуулагч: -Наад муу чинь буудвал бууд би хаанаа нууснаа хэлэхгүй гэж байна аа. Орчуулагч өөрөө дараа нь алтыг нь авжээ.
Чукча нар хятадуудад дайн зарлажээ. Цаадуул нь чукчагийн нутгийг газрын зураг дээрээс хайж хайж олоод, тийш нь төлөөлөгчдөө илгээжээ. Хужаанууд чукчагийн урцад орж ирээд асууж байна гэнэ. -Чукча та нар бид нарт дайн зарласан байна. Гэтэл манайх тэрбум хүнтэй, та нар хэдхэн мянгуулаа. Та нар арай солиороогүй биз? -Нээрээ тийм байна шүү, та нарыг чинь одоо тэгээд оршуулах гэхээр газар хүрэх юм болов уу?
Чукча эрийг Шарик, Банхар гэсэн хоёр нохойн хамтаар сансарт нисгэжээ. Хэсэг хугацааны дараа нислэгийн удирдах төвөөс тушаал өгч байна гэнэ. -Шарик өмнөө байгаа улаан кнопын дараарай, Банхар хажуудаа байгаа бариулыг доош нь дар. Чукча чи хоёр нохойгоо хооллоод, өөр юунд ч гар хүрч болохгүй шүү.
Чукча эр хотод ирээд гэр рүүгээ захидал бичиж байна гэнэ. “Сайн байна уу, ах аа. Бид сайн явж хүрлээ. Бидний хөлсөлсөн байран бүр угаалгын машинтай гээд боддоо. Гэхдээ нэг л сонин ажиллаад байдаг юм билээ. Өчигдөр би хиртэй хувцсаа угаалгын машинд хийгээд кнопыг нь дартал ус шажигнан хөөсөрч байснаа хувцас нэг нүх рүү ороод алга болчихсон. Эндэхийн цаг агаар сайхан юм. Сүүлийн долоо хоногт бороо хоёрхон удаа орсон. Эхний удаад бороо гурван өдөр орсон. Хоёр дахь удаад бороо дөрвөн өдөр орсон. Эхнэр маань удахгүй амаржина. Харин хүү, охины аль нь болохыг мэдэхгүй байгаа болохоор чамайг авга эсвэл нагацын аль нь болохыг мэдэхгүй байна. Хүндэтгэн ёсолсон дүү чинь. Танд хэдэн төгрөг явуулах гэтэл дугтуугаа наачихсан болохоор захидал дотроо хийх боломжгүй болчихлоо. Дараагийн захидлаараа явууламз”. Хэхэ чукча нар марзан шүү!!!
URL: