Хошин асуулт
1. Оцон шувуу, тарвага хоёрын аль нь түрүүлэх вэ? (тундарт тарвага байхгүй)
2. Ээж охин хоёр юугаараа адилхан бэ? (хүйсээрээ)
3. Ямар хүн авах биш өгөх дуртай байдаг вэ? (боксчин)
4. “Мод”-ны голд юу байдаг вэ? (о үсэг)
5. 100 төгрөгөө 300 найздаа яаж өгөх вэ? (аяга самар аваад өгөх)
6. Дусал дусал бороотой үдшээр дурласан охиндоо дуу аялан очсон Дондог ямар цэцэг аваачиж өгсөн бэ? (нойтон цэцэг)
7. Нар, сар, од гурвын дунд юу байдаг вэ? (таслал)
8. Эмээгийн эмээ хэд насалсан бэ? (эмээгээсээ өөрөө асуу)
9. Бүх насаараа бэлтгэсэн шилдэг тагнуулчаа амеркчууд орос руу илгээжээ. Гэтэл өнөөх нь онгоцноос буунгуутаа л баригдчихжээ. Яагаад? (хар арьстан байсан учраас)
10. Хамгийн хурдан дэлхийн нөгөө талд яаж очих вэ? (доошоо нүхлээд)
11. Ухаантай болох хамгийн сайн арга? (тэнэгээ нуух)
12. Тэнэг хэдийд ухаантай болдог вэ? (дуугүй үедээ)
13. Дүүргэж болдоггүй ямар сав байдаг вэ? (цоорхой)
14. Өрөөлийн эхнэрт таалагдаагүй бэлгээ яах вэ? (өөрийн эхнэртээ өгнө)
15. Нэгэн мэргэн хүнээс Гитлер өөрийгөө хэзээ үхэхээ асуужээ. Мэргэн хүн “та еврейчүүдийн баяраар үхнэ” гэж хариулжээ. Энэ мэргэ биелсэн үү (Гитлерийн үхсэн өдрийг еврейчүүд баярын өдөр болгон тэмдэглэдэг болсон учраас мэргэ биелсэн)
16. Оюутны гуанзанд яагаад найтайж болдоггүй вэ? (хуушуур нь хийсчих гээд байдаг тул)
17. Дорж айлд ороод таван бууз идэв. Хэдэн цаг болж байсан бэ? (таван цаг)
18. Мөсөн дээр мөнгөн аяга сар тэр юу вэ (оньсого)
19. Мөсөн дээр мөнгөн аяга сар тэр юу вэ? (олз)
20. Номын голд юу байдаг вэ (о үсэг)
21. Хүн яагаад эргэж хардаг вэ (ардаа нүдгүй учраас)
22. Ямар хүн толинд хардаггүй вэ (сохор)
23. Yхрийн махыг муутгалгүй яаж удаан хадгалж болох вэ (амьдаар нь)
24. Дээвэр дээр азарган тахиа өндөглөж ээ. Хаашаа өндөг унасан бэ? (азарган тахиа өндөглөдөггүй)
25. Хайртай хоёр хос өндөр хадан дээрээс үсэрч амиа хорложээ. Тэд үсрэхийнхээ өмнө гурван үг хэлжээ. Юу гэж хэлсэн бэ? (нэг хоёрын гурваа)
26. Арван давхараас унах нэг давхараас унахын ялгаа? (аа пид, пид аа гэж орилихоороо)
27. Ялаа цанатай хүн хоёр уралдахад аль нь түрүүлэх вэ? (өвөл ялаа байхгүй)
28. Нохой яагаад яс зуугаад явдаг вэ (гаргүй учраас)
29. Голоос ямар чулуу олж болохгүй вэ? (хуурай чулуу)
30. Гадаа бороо орж, салхи салхилж байв. 10 давхарын айлын цонхоор нэгэн шувуу орж ирэв. Ямар шувуу байсан бэ? (норсон шувуу)
31. Хөлөг онгоцны шат уснаас 10 метр өндөрт байв. Усны төвшин цагт 4 метрээр нэмэгдэж байв. Хэдэн цагийн дараа шат усанд хүрэх вэ (хэзээ ч хүрэхгүй, учир нь усны төвшин нэмэгдэхэд онгоц дагаж дээшлэнэ)
32. Нэгэн эр өрөөнийхөө цонхыг онгойлгосноос болж маш олон хүний амийг хороож насаараа хоригдох ял авчээ. Яагаад (тэр шумбагч хөлөг онгоцны цэрэг, усан цэрэг байжээ)
33. Яарвал даарна яарахгүй бол яах вэ? (хөлдөнө)
34. Жек, Жеми хоёр амьдардаг байж. Нэг удаа Жек мал болтолоо архи уугаад гэртээ ирж гэнэ. Шөнө дунд ам нь ангасанд согтуу Жек гарт тааралдсан савтай усыг дуслыг ч үлдээлгүй ууж орхиж. Өглөө бостол хөөрхий Жеми нь үхчихсэн байжээ. Яагаад?(Жеми нь загас байсан. Жек хорготой усыг бүгдыг нь уучихсан болохоор хөөрхий загас хатаж үхжээ)
35. Багш юугаар амьсгалдаг вэ? (хүчилтөрөгчөөр)
36. Машин юун дээр явдаг вэ? (хийн дээр)
37. Тэмээ ус уулгүй хэр удаан явдаг вэ? (хатаж үхтлээ)
38. Нэгэн хус мод 30 мөчиртэй юмсанж. Мөчир тус бүрд 3 алим ургадаг. Түүнээс сондгой тоотой өдөр бүр 2 авбал хэд хоногийн дараа алим дуусах вэ? (хус модонд алим ургадаггүй)
39. Ямаа 10 нас хүрээд яадаг вэ? (11 нас хүрнэ)
40. Хав харанхуйд, цав цагаан даавуун дээр, цаг гучин минут хүслээ хангана. Тэр юу вэ? (театарт кино үзэх)
41. Ленин багш самаа аль халаасандаа хийдэг байсан бэ? (тэр халзан байсан)
42. Төө хэрийн биетэй тэрүүхэндээ үстэй, цаашаа наашаа холхиулдаг, цагаан хөөс сахруулдаг, удаан хэрэв холхиулвал улаан цус ч гардаг тэр юу вэ? (оо сойзоор шүдээ угаах)
43. Зүүдээ ярихын тулд эхлээд яах хэрэгтэй вэ? (сэрэх)
44. Ямар хүн үгэнд ордоггүй вэ? (дүлий)
45. Би бол хүүхэд гэдэг үг ирээдүй цагт ямар болж хувирах вэ? (би хүүхэдтэй)
46. Хар цагаан хоёр хаан дайтаж гэнэ. Хар хаан маргаашийн шийдвэрлэх тулаанд өөрийгөө ялах боловуу яах бол хэмээн шөнөжин цурам хийсэнгүй. Үүрээр гадагш гарахдаа үүднийхээ харуулаас би өнөөдрийн тулаанд ялах боловуу эсвэл ялагдах боловуу хэмээн асуужээ. Харуулын цэрэг хариуд нь та энэ дайнд ялна би таныг ялж байна гэж урд шөнө зүүдэлсэн хэмээн баяртайгаар хариулжээ. Хар хаан ихэд хилэгнэж түүнийг тэр даруйд нь цаазаар авахыг тушаажээ. Яагаад вэ (харуулын цэрэг унтах ёсгүй)
47. Уухай туухай баатар, ууцан дундуураа тасархай баатар шоргоолж биш тэр юу вэ? (мисс)
48. Чих яагаад харах үүрэгтэй болдог вэ? (чих байхгүй бол малгай тогтохгүй доошоо болоод нүдийг таглаж юм харахгүй болгоно)
49. Яагаад чоно түүхий мах иддэг вэ? (чанаж чадахгүй болохоор)
50. Эв эрүүл хүүхэд яагаад талх маслаа идэхгүй байна вэ? (байхгүй юм чинь)
51. Ээж аав, ах эгчийгээ алсан хүн ямар хүн бэ? (өнчин)
52. Дээгүүр дээгүүр, доогуур доогуур, хажуугаар хажуугаар, голоор голоор тэр юу вэ? (нуруу маажуулах)
53. 3 өндгийг 2 аав, 2 хүү яаж идэх вэ? (нэг нэгээр нь. Учир нь өвөө, аав, хүү гурав юм)
54. Би сургууль явах замдаа 50 төгрөг олсон. Хэрэв хоёулаа явсан бол хэдэн төгрөг олох байсан бэ? (25 төгрөг)
55. Нэг хүн хоёр тэмээг хэрхэн зэрэг унах вэ? (ээлтэй тэмээ)
56. Нэг айлын гурван эрэгтэй хүүхэд бүр нэг эгчтэй. Энэ айл хэдэн хүүхэдтэй вэ? (дөрөв)
57. Бэлэвсэн эхнэрийнхээ дүүтэй сууж болох уу (үгүй. Учир нь эхнэр тань бэлэвсэрсэн бол та мажийсан)
58. Ямар хүн бусдад хамгийн их мэхлүүлдэг вэ? (ухаантан)
59. Худалч хүн ямар байх ёстой вэ? (ой сайтай)
60. Хэний санал хэзээ ч өөрчлөгддөггүй вэ (талийгаачийн санал)
www.fact.mn
URL: