Facebook twitter дээр бичиж болохгүй зүйлс
Олон мянган хүмүүсийн хувьд Facebook, Myspace, Twitter-ээр дамжуулан зураг дуртай дуугаа хуулах, ямар нэг уулзалтын тов зарлах гэх мэт нь амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Гэвч дээрх олон нийтийн сайтууд дээр бичигдсэн байдаг хувь хүний мэдээллийг ашиглан, цахим ертөнц болон бодит амьдрал дээр танд аюул дагуулах тухай та бодож байсан уу?
Энэ тухай АНУ-ын нэгэн хувийн хамгаалалтын албаны гүйцэтгэх захирал Бет Гивенс сануулж байна.
Мөн даатгалын компаниуд нь тухайн хүний Facebоok дэхь идэвхитэй пост, коммент болон бусад мэдээллээс хамааруулан даатгалын гэрээгээ цуцлах, даатгалтай холбоотой зарим асуудалд хандаж болох талаар өгүүлжээ.
Үүнээс гадна таны болгоомжгүй авахуулсан зарим зургууд тань /үдэшлэг парти дээр халамцуу авахуулсан, эсвэл ажил хийдүүлэн амралтанд явсан г.м/ ажил олгогч эздэд тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байж болох юм.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар санхүүгийн асуудалтай холбоотой зарим таагүй үр дүнгүүд ч олон нийтийн сайтуудаас гарч болдог байна.
Тэгвэл ямар мэдээллүүд таныг дээрх эрсдэлд хүргэж болох талаар сонирхоё.
1.Таны төрсөн огноо болон төрсөн газар
Мэдээж та төрсөн өдрөө нийтэд ил тавиж болно. Харин төрсөн он болон төрсөн газраа хувийн нууцлалдаа үлдээгээрэй. Эдгээр мэдээлэл нь ил байвал таныг санхүүгийн халдлагад өртөх болон гар утасны компаниас мэдээлэл алдахад хүргэж болох юм.
2. Амралтын төлөвлөгөө
“2 өдрийн дараа бид Малибуд очсон байх болно ” гэсэн пост нь таныг хүсээгүй хэн нэгэнтэй уулзах юмуу, ямар нэг таагүй явдалд орооцолдуулах эхлэл ч байж болно. Жаахан муу талаас нь тооцоолж байгаа ч, бас л бодолцохгүй бол болохгүй зүйл шүү дээ.
3. Гэрийн хаяг
Гэрийн хаягаа нийтэд дэлгэх нь мэдээж оновчтой санаа биш юм. Үүний муу үр дагаврыг хэлэхэд илүүц биз ээ.
АНУ-ын хэрэглэгчдийн 40% нь гэрийн хаягаа нуугаагүй байдгаас гадна 65% нь хувийн мэдээлэлдээ хаалт хийгээгүй байдаг нь гайхмаар юм.
4. Нүглээ наминчлах буруугаа хүлээх
Та магадгүй хийж буй ажлаа үзэн ядаж байж болно, эсвэл хэн нэгэнд худлаа хэлсэн /татварын албанд ч юм уу/, хууль бус зүйл хийсэн байж болно. Гэвч энэ бол буруугаа хүлээх талбар биш юм. Мэдээж өөрийнхөө бурууг хүлээсэн нь сайшаалтай ч, хэт сэтгэлийн хөөрөлдөө автан олон нийтийн сайт дээр ийм юм үлдээвэл таагүй үр дагаврыг танд авчрах болно.
5. Паспортын түлхүүр үг
Ямар нэг үйлчилгээ авах үед, жишээлбэл банкны данс карт нээлгэхдээ нууц асуулт, хариултыг бөглөж үлдээдэг.
Гэтэл та өөрийнхаа файсбүүк профайл дээр үүнийхээ мэдээллийг ил болгоод тавьчихсан юм биш биз. Хүмүүсийн мөнгийг луйвардаж сурсан хүмүүс иймэрхүү мэдээллийг зүгээр нэг өнгөрөөхгүй …
6. Ямар нэг эрсдэлтэй зан үйл
Та зоригтой. Хамгаалалтын малгайгүй мотоцикль унан хурдлан давхих, өндөр ууланд авирах, эсвэл олон жил шүүлтүүргүй тамхи татсан гээд л таны амьдралыг эрсдэлтэй байдалд оруулж болохуйц зүйлд дурладаг бол үүнийхээ тухай бүү бичээрэй. Даатгалын компаниуд энэ тухай мэдвэл, таатай үр дүнд хүрэхгүй л болов уу.
WWW.FACT.MN
URL: