Нууц амрагтай болсон эр нөхрөө хэрхэн яаж буцаан өөрийн болгох вэ?

Энэ нь таны найз хүүхэн
Өөр газраас хүүхэн хайж явахаас төвөгшөөсөн эрчүүд голдуу эхнэрийнхээ найз хүүхэнтэй “учир ургуулдаг”. Нөхөрт чинь таны найз хүүхэн нэг их таалагдаггүй ч байж магадгүй. Гэвч таны найз хүүхэн нөхөрт тань ойр дөт, олоход амархан байдаг болохоор л нөхөр тань “унтаж” орхисон байх вий. Ийм учраас санаа зовох хэрэггүй. Та л өөрөө салж сарнихыг хүсэхгүй бол нөхөр чинь хаашаа ч явахгүй. Харин “найз” гэгдэх хүүхнээсээ хурдхан хөндийрч, гэртээ оруулахаа болих хэрэгтэй.

Ажлын газрын хүүхэн
Хэрэв албан тасалгаанд бичиг хэрэг төдийхөн эрхэлдэг хөнгөмсөг хүүхэнтэй орооцолдсон бол нөхөр тань зүгээр л “зугаацахын” тулд секс адал явдалд оролцсоных.

Хэрсүү хүүхэн
Харин ухаалаг, хэрсүү бүсгүйтэй нөхөр чинь ойртон дотносч эхэлсэн бол нөхөр тань нэг л өдөр тэр “сүрхий” хүүхэн рүүгээ бүрмөсөн явчихаж мэднэ шүү.

Биеэ үнэлэгч хүүхэн
Сэтгэл түгшээд байх зүйл бараг байхгүй. Таныг голсондоо бус, ердөө л өөр хүмүүстэй секс цэнгэл хайх зуурдын хүсэл төрснийх. Хэрэв нөхөр тань “галзуу” мэргэжлийн сексийг үгүйлж явдаг бол та өөрөө л уран, чадамгай болохыг хичээ. Тэгвэл нөхөр чинь ийш тийээ гүйхээ болино.

Жаахан охин
Хэрэв оюутан охинтой нөхөр чинь орооцолдож байгаа нь амьдралын дунд үеийн хямрал, нас ахиж байгаадаа харамсах зэргээс болж эр хүнд ингэх үе тохиолддог. Аль болох залуу хэвээрээ л байхсан гэж нөхөр чинь чармайн, мунгинаж байгаа нь тэр. Тэгсгээд нөхөр чинь буруу юм хийж яваагаа ухаарч тань руу буцаад ирнэ.

Эгчмэд хүүхэн
Амьдралын хүнд ачаанд түүртэж ядарсан нөхөр чинь өөрийгөө ээжээсээ төөрчихсөн жаахан хүүхэд шиг санаж, хэн нэгэн эгчмэд эмэгтэйн хайр халамжийг үгүйлж эхэлдэг. Тэрхүү халамж анхаарлыг та нөхөртөө өгч чадвал эгчмэд хүүхнээс нь төвөггүй салган авч чадна.

Таны өрөөсөн
Хэрэв тантай адилхан хүүхэнтэй нөхөр чинь орооцолдсон бол сайн юмны шинж гэж ч ойлгож болно. Яагаад гэвэл нөхөрт чинь яг л тан шиг, гэхдээ яльгүй жижиг зүйлсээр ялгагдах бүсгүй хэрэгтэй болсных. Цаад хүүхэн нь танаас ямар давуу талтай байгааг мэдэхийг хичээгээрэй. Магадгүй танаас арай илүү өөдрөг, цовоо байна уу, Эсвэл илүү ухаалаг байна уу? Чухам тэр давуу талыг нь л та өөртөө бий болгож чадвал танай өрх гэр салж, хүүхэд өнчрөхийн аюулгүй болж чадна.

www.miss.mn


URL:

Сэтгэгдэл бичих