Шөнө төөрвөл зүг чигээ яаж олох?
Маш амархан арга. Дээшээ тэнгэр лүү харан однуудын байрлалыг ажиглана. Однууд нь дэлхийн бөмбөрцгийн эргэлттэй холбоотойгоор яг нэг газраа харагдана гэж байхгүй. Харин зөвхөн алтангадас од л нэг газраа хойд зүгийг заан харагдаж байдаг. Алтангадас нь хамгийн тод од биш ба хойт зүг хавийн бүдэг однуудаас тодорч харагдах од юм. Байрлалыг нь олохын тулд эхлээд 7 бурхан одыг олох хэрэгтэй. 7 бурхан одны шанаганы үзүүрийн 2 одны шулууны чигт яг тэр хоёр одныхоо хэмжээсээр таван удаа ахиулан харахад яаг алтан гадас одон дээр заах болно доо. Ингээд л та хойд зүгээ хаана байгаа вэ гэдгийн олчихлоо.
WWW.FACT.MN
URL: