Дэлхий дарьтай торх шиг болох уу
Дэлхийн сvйрлийн талаар гаргасан олон таамаглал байдаг. Гэвч хэн хэзээ хаана юу болохыг урьдчилан хэлж чадахгvй юм. Эрдэмтдийн хэлснээр дэлхийтэй солир Дэлхийн сүйрэл талаар гаргасан олон таамаглал байдаг. Гэвч хэн хэзээ хаана юу болохыг урьдчилан хэлж чадахгvй юм. Эрдэмтдийн хэлснээр дэлхийтэй солир мєргєлдєх vv, эсвэл дэлхийн дулаарлаас шалтгаалж хvн тєрєлхтєн vгvй болох уу гэдэг нь тодорхой бус, хариултгvй хэвээр байна. Гэхдээ тэдний дэвшvvлсэн олон таамаглал дотроос эртний олдвор, ном зохиолд дурдсанчилан таарах магадлал єндєр таамаглалууд байгааг vгvйсгэж болохгvй. Зарим зєнчдийн зєгнєлєєр 2012 онд дэлхий сvйрнэ гэж хэлсэн байдаг.
Эртний Маяан тооллоор 2012 онд цємийн реактор хайлж, цунами газар хєдлєлт зэрэг аюул гамшиг тохиолдоно хэмээн тэмдэглэсэн. Харин математикчид дэлхийн тєгсгєлийг 2012 оны наймдугаар сарын 13-ны єдєр гэж vздэг. Тэдний vзэж буйгаар энэ єдєр Маяан хуанлийн сvvлийн єдєр ажээ.
Индианчууд ч гэсэн дэлхийн тєгсгєлийн талаар єєрсдийн домгийг ярьдаг байна. Домогт єгvvлснээр хvмvvсийг шавраар бvтээх гэтэл усанд нороод бодож сэтгэж чадахгvй байжээ. Тиймээс модоор хийсэн байна. Тэд тєд удалгvй єсєж vржин єєрийг нь бvтээснийг мартсан учраас галав юvлvvлж газар дэлхийгээ цэвэрлэсэн хэмээн домогт єгvvлсэн ажээ. Тэд бичнvvдийг дээрх хvн тєрхтнєєс vлдсэн гэж vздэг байна. Ийм учраас индианчууд эрин солигдох бvрт газар хєдєлж, хvн олноороо vхэж vрэгдэн таагvй зvйлсvvд ар араасаа тохиолддог хэмээн vзэх болжээ.
Дэлхийн сvйрлийн талаар зургаа дахь мэдрэхvй нь нээгдсэн буюу зєнчид олон таамаглал дэвшvvлсэн байдаг. Дэлхийн нэгдvгээр дайнд оролцож яваад ухаан алдсаныхаа дараа далдыг хардаг болсон Ирлмайер дэлхийн тєгсгєлийн талаар дурдсан байдаг ажээ. Тэрээр “Сvйрлийн дараа цаг агаар єєрчлєгдєнє. Дэлхийн цаг агаар дулаарч, халуун оронд ургадаг ургамлууд газар дэлхийг хучих болно” гэж хэлсэн байна. Харин Италийн зєнч лам Пий “Галан шуурга, утаа тэнгэрээс ирнэ. Газар хєдєлж, тэнгэрээс гал унана” хэмээн зєгнєсєн ажээ. Мєн дэлхий дээр галав юvлсэн талаарх домгийг vvнтэй холбон тайлбарладаг. Эрт цагт томоохон хэмжээний сvйрэл болжээ. Энэ нь дэлхий ямар нэг галт биеттэй мєргєлдсєнєєс vvдэлтэй хэмээн таамагладаг байна. Харин Африкийн ганда омгийнхон Ванга гэдэг бурхан байдаг талаар домог єгvvлдэг. Vvнд, Ванга бурхан нэг арал дээр амьдардаг байжээ. Нэг удаа нар явчихаад эргэж ирэлгvй, харанхуй болоод хэд хоножээ. Хаан нарыг эргvvлж авчирч єгєєч гэж Ванга бурхнаас гуйснаар сая нэг нартай болжээ гэж энэ домогт гардаг. Мєн Перугийн уугуул иргэд таван єдєр, шєнє тэнгэрт нар гараагvй учраас харанхуй нємєрч, тэнгис далай хуурай газар руу асгаран бууснаар сvйрэл болж ертєнц єєрчлєгдсєн гэсэн домог байдаг. Харин Хятадад нар арван єдрийн турш хєдлєлгvй зогсож, мод ургамал шатсан гэдэг. Дээрх домгуудаас єнєєдрийн бидэнд тулгараад буй ган гачиг, наран дээрх дэлбэрэлт зэрэг тохиолдлууд давхцаж байгаа юм. Мєн єгvvлэн буй vед байгалийн ийм vзэгдэл болж байснаас vлгэр домог болон vлдсэн байхыг vгvйсгэхгvй юм.
Эрдэмтэд дэлхийн соронзон талбайн туйл хэд хэдэн удаа єєрчлєгдєж байсныг, нотолдог. Манай Галактикийн нас ойролцоогоор 12.5 тэрбум жил, нарны аймгийнх таван тэрбум жил гэж vздэг байна. Энэ хугацаанд дэлхийн тэнхлэг багаар бодоход 14 удаа єєрчлєгдсєн бєгєєд хамгийн сvvлд 11-13 мянган жилийн ємнє энэ vзэгдэл болсон гэдгийг геологийн судалгаа тогтоожээ.
Энэ нь Атлантидын соёл усан дор орсон цаг vетэй яг таардаг. Мєн єнгєрсєн сард Японд болсон цунамигийн улмаас дэлхийн тэнхлэг хазайсныг vvний нэг давтамж гэж vзэж болохоор байгаа юм. Мєн дэлхийн цахилгаан соронзон талбайн хэмжээ тэг болох тvвшин рvvгээ ойртож байгааг анхааруулдаг. Дэлхий єєрийн эргэлтээрээ цахилгаан соронзон талбайгаа идэвхжvvлж байдаг бєгєєд тодорхой хугацааны дараа энэ эргэлт удаашран хэсэг хугацаанд зогсолт хийдэг байна. Єєрєєр хэлбэл, дэлхийн цахилгаан соронзон орны хэмжээ тэгтэй тэнцдэг аж. Дараа нь эсрэг чигт хурдаа аван эргэж эхэлнэ. Ийм vзэгдэл хэд хэдэн удаа болсныг ємнє єгvvлсэн баримтууд нотолдог ажээ. Тэгэхээр энэхvv тэг зогсолт нь 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд болно гэж эрдэмтэд vздэг байна.
Дэлхийд тєгсгєл ирэх єєр нэгэн шалтгааныг дэлхийн дулааралтай холбон тайлбарладаг. Дэлхийн дулаарлаас болж мєнх цэвдэгтэй газрууд гэсч, метан их хэмжээгээр ялгарч байна. Мєн 2012 он гэхэд Хойд туйлын мєс хайлж дууссанаар тvvний дор єндєр нягттайгаар шахагдаж байсан метан агаар мандалд дэгдэж, дэлхий дарьтай торх шиг болно гэсэн таамаглал яригдсаар байгаа. Эрдэмтдийн тогтоосноор Хойд туйлд нийтдээ 500 тэрбум тонн метан бий гэж тооцдог. Дэлхийд ємнє нь тохиолдож байсан сvйрлийг агаар мандалд хийн эзлэх жин хэт нэмэгдсэнээс болсон хэмээн зарим эрдэмтэд vздэг. Энэхvv таамаг vнэн бол метан агаар мандалд дэгдэх аюул учраад байгаа юм. Энэ мэт олон шалтгаанаас болж эрдэмтдийн таамаглаж буй аюул нvvрлэхийг vгvйсгэх аргагvй. Гэхдээ дэлхий сvйрэх vv vгvй юу гэдгийг хэн ч урьдчилан хэлэх боломжгvй юм.
Б.Сэлэнгэ
“Нийсэл таймс”
URL: