2013 оны таны төөрөг дорнын зурхай

Хоёр он солигддог шинэ жилээр хэн бүхэн өнгөрсөн жил манай, миний амьдралд ямар жил байв аа хэмээн дүгнэж цэгнэхээс гадна ирж байгаа он надад ямар байх бол гэж боддог. Хэн ч элбэг баян, аз жаргалтай сайхан амьдрахыг хүсдэг болохоор ирж байгаа 2013 он сайхан байгаасай л гэж хүснэ. Ажил алба минь, биенес, мөнгө төгрөг, эрүүл мэнд хайр дурлал гээд юм бүхэн сайн сайхан байвал түүнээс илүү аз жаргал гэж юу билээ. Морилон ирж байгаа 2013 он ямар жил вэ. Дорнын зурхайг та бүхэнд толилуулж байна.
Ирж байгаа 2013 он бол дорнын тооллоор хар усан могой жил. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 10-нд тохиож могой жил 2014 оны нэгдүгээр сарын 31-нд дуусна. Ирэх онд хэн уйгагүй, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөнө тэр хүн амжилтад хүрнэ. Могой жилд аз жаргалын бэлэг буюу амар хялбар хоол зүгээр нэг ороод ирэхгүй. Ямар жилд төрсөн хүнд хар усан могой жил ямар бэлэг барьж байна вэ.

Хулгана

Төрсөн он: 1924 1936 1948 1960 1972 1984 1996 2008

Хулгана жилтнүүдийн амьдралд  могой жил нэг их таатай байхгүй ч тэгтлээ их өөрчлөлт, таагүй зүйл тохиохгүй. Хэрэв өөрөө уйгагүй хичээж, амжилтаа бататгах гэж  зүтгэвэл хувь тавилан сайн сайхан л байна. Бүхий л жилийн турш энэ ордныхонд үр ашигтай байж, бэрхшээлүүдийг даван туулна. Хайр дурлалын тухайд өмнөх сайхан харилцаагаа хадгалж хайртыгаа энхрийлж бай. Энэ онд гэр бүлээсээ салахгүй байхыг могой жил анхааруулж байна. Амьдардаг газраа төдийгүй, гэр доторхи тавилгаа ч өөрчлөх хэрэггүй. Хар усан могой үүнийг таашаадаггүй юм.

 

 

Үхэр

Төрсөн он: 1925 1937 1949 1961 1973 1985 1997 2009

Үхэр жилтнүүдийг том, бас тийм ч амар биш  үйл хэрэг хүлээж байна. Түүнийг амжуулахад багагүй хүчин чармайлт, эргэн тойрхныхны чинь тус дэм  хэрэгтэй. Энэ ганцхан ажил хэрэгт ч төдийгүй бусад үйлд чинь ч адилхан тохионо. Өөрийнхөө хүчинд итгэж хар усан могойн дэмжлэгийг авч чадвал ажил хэрэгтээ өндөр амжилт олно. Ингэж байж учрах бэрхшээл, алдаа оноог давна.
 

 

 

Бар

Төрсөн он: 1926 1938 1950 1962 1974 1986 1998 2010

Бар жилтнүүдэд мөн л амаргүй жил байх болно. Могой жилд барынхан өөртөө итгэлтэй эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь санаачилгатай, туйлбартай байж чадвал амжилт тийм ч хол биш байна. Могой бол барын хамгийн гол хамтрагч байдаг гэдгийг мартаж болохгүй. Алхам бүрээ цэгнэж, маргаан зөрчилдөөнөөс ангид байх хэрэгтэй.

 

 

 
Туулай

Төрсөн он: 1927 1939 1951 1963 1975 1987 1999 2011

Ажил төрөл, хувийн амьдралдаа оны эхээр онцгой идэвхтэй байж чадвал сүүлийн хагастаа тайван, таатай байж чадна. Таны сайхан сэтгэлийг муу хүмүүс өөртөө ашиглаж болзошгүй учир таны ажил хэрэгт таагүй нөлөө үзүүлэхээр  тийм хүмүүст  ийм боломж бүү олго. Ерөнхийдөө бол могой чинь туулайтай тийм ч таатай биш. 2013 оны эзэн хар усан могой болохоор зорилгодоо хүрэхийн төлөө тайван зүтгэ. Оны сүүлчээр таны амьдралын бүхий л хүрээнд сайн сайхан ирнэ.

 

 

 

Луу

Төрсөн он: 1928 1940 1952 1964 1976 1988 2000 2012

Өнгөрсөн онд эхлүүлсэн ажлаа хэвийн үргэлжлүүлэх жил. Могой, луу хоёр хэзээнээсээ нэгэн төрөл болохоор могой лууг өөрийн найдвартай туслахаараа сонгож авдаг. Луунууд энэ жил эрсдэлтэй алхам хийх хэрэггүй, хүсээд байгаа амжилтыг чинь авчрахгүй. Ерөнхийдөө луунууд энэ жилд урьдын адил баяр хөөр, сайн сайхнаар халгиж, олон сайхан арга хэмжээнд оролцоно. Луу шүүмжлэл хүлээн авах дургүй, хэрцгий гэж болмоор, тогтворгүй зан араншинтай. Луу энэ онд могойн ухаан гаргаж чадвал бусад хүмүүстэй ойлголцож эргэн тойрныхоо хүрээлэлд орж чадна. Олонхи луу энэ жил зөвхөн өөрийнхөө төдийгүй ойр тойрныхоо хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлэх чухал, нааштай шийдвэр гаргахад оролцох болно.

 

 

Могой

Төрсөн он: 1929 1941 1953 1965 1977 1989 2001 2013

Могойнуудыг энэ жил олон чухал үйл явдал хүлээж байна. Таны амьдралд өөрчлөлт авчрах зургаан жилийн хугацаатай ийм шинэ мөчлөг эхэлж байгаа нь энэ. Тэгэхээр шинэ үе, мөчлөгт асуудал дагуулж орохгүйн тулд тэр бүхнээ шийдвэрлэх хэрэгтэй. Идэвхтэй, бас шийдэмгий байхгүй бол энэ хугацаанд төдий л амжилт олж чадахгүй шүү. Зөвхөн уйгагүй хөдөлмөрлөж байж л хар усан могой танд сайн сайхан бүхнийг авчирна.

 

 

 

Морь

Төрсөн он: 1930 1942 1954 1966 1978 1990 2002 2014

2013 он моринуудад аз жаргал, амжилт дүүрэн байх юм байна. Энэ онд та бүхэнд олон сайхан үйл явдал тохиож, сюрприз барина. Морь жил төрөгсөд хүмүүстэй харилцах харилцаандаа ч сэтгэл хангалуун байж амьдралд чинь шинэчлэл авчрах олон шинэ танил,  найз нөхөдтэй болно. Моринууд жилийн туршид олны анхаарлын төвд байж удирдлагаасаа болон нөхдийнхөө зүгээс олон сайхан санал хүлээж авах болно. Хувийн амьдралдаа ч сэтгэл хангалуун байна. Тэгэхээр тэвчээртэй бай, гэхдээ хувь заяаны бэлгийг зүгээр хүлээх хэрэггүй.

 

 

 

Хонь

Төрсөн он: 1931 1943 1955 1967 1979 1991 2003 2015

Хонинуудад энэ жил ёстой үлгэрийн юм шиг байх нь. Тэд ажил амьдралдаа байнга л гялалзаж алдаа дутагдалгүй байж хүссэн бүхэн нь бүтэж байх болно. Хичээл зүтгэл гаргаж туршлага хуримтлуулж хөдөлмөрлөхгүй бол бас таагүй зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй. Хонинууд бусдын туслалцаа дэмжлэггүйгээр зүтгэх дургүй. Гэхдээ 2013 онд бусдын тус дэмд найдахаасаа өөрийнхөө нөөц боломжид илүү найд. Асуудлыг шийдэхэд эрс алхам хийж эрч хүчтэй байвал дээр. Найз нөхөдтэйгөө уулзаж, хамаатнуудтайгаа ойр байн, аяллаар явж, дур сонирхолтой зүйлээ хийх нь нэмэлт хүч авч, бэрхшээлийг даван туулахад чинь эрч хүч өгнө.

 

 

Бич

Төрсөн он: 1920 1932 1944 1956 1968 1980 1992 2004

Бичнүүдийн хувьд 2013 он эрч хүчтэй хөдөлгөөнтай жил байна. Бич чинь ямагт могойг дооглож, амьдралын баяр баясгалантай, ямар ч юмыг амархан сурдаг амьтан. Бүхий л жилийн туршид бич нүүрэндээ инээмсэглэл тодруулан гүйхийн тулд толгойд нь асуудал хуримтлагдаж явна. Усан могой  бас зарим  талаараа асуудал үүсгэж мэдэх болохоор аюулаас зайлсхийх гэж ухаан зарах хэрэгтэй. Энэ жил багагүй зөрчил тулгарч, тархи гашилгах болохоор  түүнийг шийдвэрлэчихвэл бүх зүйл сайн сайхан болно

 

 

 
Тахиа

Төрсөн он: 1921 1933 1945 1957 1969 1981 1993 2005

Тахиануудын хувьд тийм ч тайван биш, анхаарал шаардах жил. Тэд жилийн турш сайн сайхныг олох гэж ихээхэн бухимдалтай байх нь. Жилийн туршид зөвхөн ажилдаа анхаарч, хамт олныхоо дунд нэр хүндтэй байгаад байвал хөдөлмөрөө үнэлүүлнэ. Маргаан, осолтой тоглоомоор оролдвол магадгүй сүйрэл дагуулж ч мэднэ. Энэ онд хайр сэтгэлтэйгээ учирвал юмыг яаж мэдэх вэ, нэг их удаан үргэлжлэхгүй байж мэдэх юм.

 

 

 

Нохой

Төрсөн он: 1922 1934 1946 1958 1970 1982 1994 2006

Ирэх 2013 он нохойнуудаас их эрч хүч, ухаалаг байхыг шаардаж байна. Ажил  дээр чинь  ч, гэрт чинь  ч өөрөөс чинь маш их итгэл найдвар, хэцүү зүйл шаардах ч нохойнууд тэр бүрийг биелүүлж чадахгүй. Өнгөрсөн онд нохойнууд амьдралдаа их амжилт олсон шүү дээ. Тэгэхээр ирэх усан могой жил нохойнуудын хувьд ихээхэн шалгуур болно. Жилийн туршид өөрийгөө хэн болохыг гэр орныхон болон дарга удирдлагууддаа харуулах хэрэгтэй ч хаана ч гэсэн өөрийнхөө л байранд байх болно.

 

 

 

Гахай

Төрсөн он: 1923 1935 1947 1959 1971 1983 1995 2007

Могой жил өөрөө тайван биш байх хэдий ч гахайнуудын хувьд таатай, ашиг орлого сайтай жил байх нь. Санхүүгийн талаарх санаа чинь үр дүнд хүрнэ. Зөвхөн материалын талаасаа төдийгүй танил тал, харилцааны тухайд ч гайхамшигтай үр дүнтэй байна. 2012 он гахайнуудад чөлөөтэй, хангалуун амьдрах боломж олгосон болохоор 2013 онд бас үргэлжилж шинэ шинэ амжилт дагуулна. Эрч хүчтэй гахайнууд хүчирхэг байх ч хүчээ сул дэмий бүү үр. Хар усан могой гахайнуудад цаашид өсч дэвжихэд нь садаа болж байгаа ачааг таягдан хаяхад нь тусалж мөрөөдлийг тань биелүүлнэ. Ингэхээр бүх зүйл сайн сайхан болж амьдрал тань дээшилнэ. Хайр дурлалын талаар бэрхшээлийг даван туулахад болгоомжлол тус болно.


URL:

Сэтгэгдэл бичих