ТОСТОЙ ХООЛНЫ ХОР ТАЙЛАХ АРГУУД
Тостой, хурц хоол их хэрэглэснээс болж ходоод гэдэс хямардаг. Гэхдээ хурц хоол идсэн ч гэсэн түүний хорыг гадагшдлуулдаг хэд хэдэн арга байна.
Америкийн эрдэмтэд халуун ногоо ба түүний ач холбогдлын талаар судалгаа хийжээ. Хүнсэнд өргөн хэрэглэгддэг сармис, шанцай, халуун чинжүү, карри, цагаан, гаа зэрэг нь хурц, тостой хоолыг дээд зэргээр шингээдэг болохыг тогтоожээ. Мөн эдгээр нь хоол шингээгээд зогсохгүй, цусны эргэлтийг сайжруулж зүрхний үйл ажиллагааг дэмждэг байна. Хэт их тос, өөхтэй хоол идэх нь зүрх судасны өвчин үүсэх шалтгаан болдог байна. Харин халуун ногоо бие дэх хорт бодисыг гадагшлуулдаг. Судалгаагаар халуун ногоотой хэрэглэдэг хүний бие дэх хорт бодисын хэмжээ, халуун ногоо хэрэглэдэггүй хүнийхээс харьцангуй бага болох нь тогтоогджээ. Тиймээс хүнд чанарын хоол идэхдээ халуун ногоог хачир болгон хэрэглэхийг зөвлөж байна.
Мөн тостой хоолыг шингээхэд бүлээн ус хамгийн тохиромжтой. Унд бүхний дээд усны ач холбогдол барагдашгүй. Өөх тос ходоодонд ороод бусад хоол хүнсний дээгүүр хөвж, боловсрохдоо гарийн гэдсэнд хамгийн сүүлд ордог. Хэт их тостой хоол идсэнээр энэ үйл явц удааширч ходоод гэдэс хямардаг. Тиймээс ходоодон дахь өөх тосыг бүлээн усаар даруулах нь сайн нөлөөтэй. Хоёр аяга халуун бүлээн ус бага багаар залгилж уусны дараа бодисын солилцоо хурдан явагдана. Хэрэв та бүлээн ус дангаар нь ууж чадахгүй бол чихэртэй байхуу уусан ч болно. Бүхий л төрлийн жимс жимсгэнэ ходоод гэдсийг сайжруулж, тостой хоолыг сайн нөлөө үзүүлдэг. Ялангуяа алим, лийр, бөөрөлзгөнө зэрэг исгэлэн жимс хурц хүнсний бүтээгдэхүүнийг хурдан задалдаг. Гэхдээ хоол идэснийхээ дараа жимс идэх нь зохимжгүй. Учир нь жимс гэдсийг тань дүүргэнэ. Тиймээс дор хаяж нэг цагийн дараа идээрэй.
Эх сурвалж: Дэгжин сэтгүүлийн 11-р сарын дугаар
URL: