2012 онд Дэлхий нийт болоод шинжлэх ухааны салбарт юу болж өнгөрөв?
Хүн төрөлхтөний хөгжил дэвшлийг тодорхойлогч хамгийн гол хэмжигдэхүүн бол шинжлэх ухаан. Өдрөөс өдөрт техник, технологи хурдацтай хөгжиж, хамгийн дэвшилтэт төхөөрөмж маргааш хоцрогддог болжээ. Шинжлэх ухаан гэдэг өөрөө улс орны хөгжилтэй салшгүй хорбоотой, тиймдээ ч дэлхийн тэргүүлэх улс гүрнүүд АНУ, Хятад зэрэг орнууд шинжлэх ухааны салбарт хамгийн их хөрөнгө, мөнгийг зарцуулж байна.
Энэ жилийн байдлаар америкчууд 52 тэрбум ам.доллараар тэргүүлж, 51 тэрбум ам.доллараар хятадууд удаалсан байна. Үргэлж дайн, самууны халуун цэгг байдаг Израйль Улс гэхэд нийт төсвийн 5.6 хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг байх жишээтэй. Харин манай улс төсвийн 0.2 хувийг энэ салбарт зарцуулдаг аж. Энэ онд шинээр нээлт болсон зарим үйл явдлуудыг cap, сараар дэлгэн танилцуулж байна.
Нэгдүгээр cap
-“НАСА” Олон улсын сансар судлалын төвөөс “Грейл А,В” нэртэй хос хиймэл дагуулыг сарны тойрог замд амжилттай оруулав. Эдгээр дагуулууд сарны татах хүчний нөлөөлөл, гадаргын нарийвчлалт 3 хэмжээст зураг, хими, физикийн нөлөөлөл зэрэг олон судалгаа шинжилгээ боловсруулахад зориулагджээ.
-Америкийн одон орончид дэлхийтэй төстэй байж болох гурван гарагийг илрүүлснээ мэдэгдэв. Тухайлбал манай гаригаас 130 мянган гэрлийн жилийн зайд орших Улаан одой галактикийн бүсэд орших “Плетеон I гэж нэрлэсэн гариг нь дэлхийтэй тун төстэй, ихэнх гадаргыг нь ус эзэлдэг аж.
-Австрийн мэдээлэл, технологийн инженерүүд “Quantum” компьютер бүтээв. Түүнийг 12 жилийн судалгаа, шинжилгээний дүнд боловсруулсан гэнэ. Тус төхөөрөмж нь секундыг 100 хуваасны нэг агшинд 4 тэрбум үйлдэл хийх хүчин чадалтай ажээ. Одоогоор энэ бүтээл нь хүн төрөлхтний компьютерийн ололт амжилтын оргил нь болоод байна.
Хоёрдугаар cap
-Солонгосын эрдэмтэд ухаалаг гар утасны тусламжтай “ДНА” код тайлах программ бүтээжээ.
-АНУ-ын Агаарын нисэх хүчин “Хабел” дуран авиаг түшиглэн Олон улсын 20 гаруй хиймэл дагуултай хамтран Амазоны ширэнгэн ойн 3 хэмжээст зургийг гаргажээ. Энэ нь дэлхийн эко системийг хадгалж буй нандин газар нутгуудын өөрчлөлт, доройтол зэргийг өндөр нарийвчлалтай судлах боломж олгох юм. “Ингэснээр дэлхийн байгал хамгааллын салбар дахь түүхэн шинэчлэлийг эхлүүллээ” хэмээн тус төслийг удирдагч Жон Карлтон мэдэгджээ.
-Европын Холбооны байгууллагаас дэлхийн хамгийн том одон орны телескопийг зохион бүтээх ажилд орсноо зарлав. Төхөөрөмжийн диаметр нь 130 метрийн хэмжээтэй гэнэ. Эл төхөөрөмж ашиглалтад орсноор галактикаас илүү хол зайд орших гараг, ертөнцийг тольдох боломж олгох юм.
Гуравдугаар cap
-НҮБ-аас дэлхийн хүн амын өсөлт энэ чигээрээ үргэлжилбэл 2030 он гэхэд хүн төрөлхтний 50 хувь нь хүнсний хомсдолд орж, 45 хувь нь энергийн эх үүсвэрийн асуудалд орно. Үүний зэрэгцээ 30 хувь нь усны хомсдолд орно гэсэн судалгааг олон нийтэд зарлав.
-Америк болон Германы эрдэмтэд усаар ажиллах боломжтой хэвлэгч зохион бүтээв.
-Сандиего мужийн Калифорнийн их сургуулиас Нано лазер зохион бүтээснээ зарлажээ. 200 нанаметрийн өргөнөөр ойж гарах уг газар нь компьютерийн оптик технологи, болон маш нарийн хэмжээ шаардагдах бүтээлүүдийг өндөр чанартай хийх боломжийг бүрдүүлж байгаа ажээ.
Дөрөвдүгээр cap
-2050 он гэхэд дэлхийн дундаж температур одоогийнхоос 3 хэмээр нэмэгдэнэ гэж Оксфордын их сургуулийн Цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ. Ингэж өөрчлөгдсөнөөр дэлхийн ургамлын төрөл зүйлийн 50 хувь нь устан үгүй болж, 25 хувь нь ямар нэгэн мутацид орно хэмээн таамагласан байна.
-Тархины бүтэц болон эсийн судалгааг нано түвшинд шинжлэн, 3 хэмжээст байдлаар дэлгэн үзүүлэх чадалтай төхөөрөмжийг Японы эрдэмтэд хийсэн байна. Энэ нь тархины элдэв өвчний оношийг эрт илрүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.
-2012 онд сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө зарцуулж судалгаа, шинжилгээ хийсэн орнуудын тэргүүнд АНУ 41 тэрбум ам.доллараар, Хятад Улс 40 тэрбум ам.доллараар удаах байрт орсон байна. Энэ салбарт БНХАУ удахгүй АНУ-ыг гүйцнэ хэмээн судлаачид үзлээ.
Тавдугаар cap
-Америк-Канадын хамтарсан “Viking to Mars” нэртэй хиймэл дагуул Ангараг гараг дээр амжилттай газардаж, нэгэн “цочирдом” мэдээлэл хийв. Тус гарагийн хөрсөнд явуулсан судалгааны дүнд чулуулгаас бактери илрүүлсэн байна. Энэ нь тус гараг дээр амьдрал байж болох магадлалыг ихэсгэсэн явдал болов.
-Пентагоноос сайжруулан програмчилсан хос линзийг армид нэвтрүүлэх болсноо мэдэгдэв. Эл төхөөрөмжийг цэргийн дуулгад байрлуулснаар “Терминатор” шиг эргэн тойрны үзэгдэх орчныг харах гэнэ. Ингэснээр болзошгүй аюул, хөдөлгөөн, бай зэргийг нарийн тооцоолон хэдхэн хоромд боловсруулж, Таньд харуулах “шидтэй” ажээ. Өмнө нь энэ технологийг Америкийн Нисэх хүчин сөнөөгч, бөмбөгдөгч онгоцнууддаа ашигладаг байв.
-Японы эрдэмтэд ирэх гурван жилд “Ультра шингэн батарей” гаргаж авна гэдгээ нийтэд мэдээлэв. Хэрвээ тэдний туршилт амжилттай болбол, өнөөгийн бидний ашигладаг ионжих урвалаар цэнэглэгддэг батарей зах зээлээс шахагдах болж байгаа юм. Учир нь шинэ бүтээл цэнэгээ төсөөлж байснаас ч маш удаан хадгалах чадвартай ажээ. Энэ нь ялангуяа цахилгаан хөдөлгүүрт машинд шинэ эрин авчирч байна.
Зургаадугаар сар
-Британий сансар судлалын “Энергийн нөлөөлөл” компани олон удаагийн ашиглалт бүхий боловсронгуй технологитой “Скайтон” нэртэй сансрын хөлгийн туршилт хийж эхэлсэн. Хэрвээ тэдний шинэ төслийн туршилт амжилттай өндөрлөвөл, дэлхийн тойрог замд байгаа олон хиймэл дагуул, судалгааны хөдөлгүүрүүдэд ачаа тээвэрлэх, нөөцөөр хангах боломжийг олгох юм.
-Эрдэмтэд хүний ясны нөхөн төлжөлтийн процессийг түргэсгэх боломжийг удаан хугацааны турш эрэлхийлсээр төгсгөлийн шатанд хүрчээ. Судалгааны явцад хулгана дээр хийсэн туршилт амжилттай болоод байгаа гэнэ. Уг нээлт амжилттай болвол удахгүй хүмүүс яс хугарах, ясны сийрэгжилт зэрэг өвчнөөр санаа зовон шаналах шаардлагагүй болох аж.
-АНУ-ын “Коринг” компани уян, нугардаг, хэлбэр дүрсээ өөрчилж болдог шил зохион бүтээв. Тус бүтээлийг уян хатан компьютер, гар утас хийхэд түлхүү ашиглах зорилготой гэнэ.
Долоодугаар cap
-АНУ-Өмнөд Солонгосын эрдэмтэд байгалийн элдэв гамшигт үзэгдэл, дайн дажинаас болж эвдэж сүйрсэн хот балгадын доогуур явж, амьд биет илрүүлэх чадалтай “өтөн” робот хийжээ. Тус робот нь газрын гүн рүү 10 гаруй метр өрөмдөж явах чадвартай аж.
-Антрактид тивийн мөсөн гадарга дахь метаны хийн хэмжээ 0.6 дахин өссөн гэж “Ассашойтэд пресс” агентлаг мэдээлэв.
-Британий эрдэмтэд ухаалаг хивс бүтээлээ. Түүн дээр явсан хүний алхалтын хэм, гишгэлийн харьцааг боловсруулснаар хөл, нурууны гэмтэл, аль хэсгээрээ буруу алхаж байгаа зэргийг хэлж өгөх ажээ.
Наймдугаар cap
-Тоёота корпораци эзнийхээ үйлдлийг дэмждэг электрон мэдээлэгчтэй машин бүтээснээ мэдэгджээ. “Тус технологи нь хүний дуу хоолойг ялган таньж удирдагдах боломжтойгоос гадна хөлийн чимээ сонсож гишгүүрээ тавьж, хаалгаа нээх зэрэг олон давуу талаар баялаг болсон” хэмээн тус компанийн менежер Шинжи Оката хэлжээ.
-Британий “Blood Hound” нэртэй пуужин хэлбэрт машин бүх цаг үеийн автотехникийн үзүүлсэн хурдны хэмжээг эвдэв. Сөнөөгч онгоцны тийрэлтэд хөдөлгүүрээр тоноглогдсон уг машин цагт 1600км-ийн хурдыг үзүүлснээр Геннесийн номонд орох рекордыг үзүүлжээ.
Машинд суусан нисгэгч “Миний ойр орчимд яг л цаг хугацаа зогсох мэт сонин мэдрэмж төрсөн” хэмээн өгүүлжээ.
Есдүгээр cap
-Иети хэмээх хавч нь Антарктидын арлын ойролцоох эрдэсээр баялаг халуун рашааны дэргэдэх нууранд амьдардаг юм байна. Харин эрдэмтэд энэхүү нуурын гүнээс өмнө нь харагдаж байгаагүй амьтдын ертөнцийг нээж илрүүлжээ. Усан доорхи амьдралыг судлахад зориулагдсан тусгай багажаар тоноглогдсон робот 2400 метрийн гүнд орсон бөгөөд өмнө нь хэний ч харж байгаагүй хясаа, хавч, далайн зараа болон наймаалжны зургийг дарж чадсан байна. Эдгээр амьтад их гүнд амьдардаг учраас бараг л өнгөний ялгарал үгүй байсан аж.
-Эрдэмтдийн хийсэн судалгааны дүнд нарны аймгийн зах хэсгээр илрүүлээгүй гариг байгааг олсон байна. Эдгээр гаригууд маш хол, маш харанхуйд оршдог учраас од эрхсийн дурангаар харах боломжгүй гэнэ.
-Бразилийн Рио-де-Жайнеро дахь “Үндэсний одон орон судлалын төв”-ийн одон орон судлаач Родни Гомес хэлэхдээ “Эдгээр гаригууд Далай ван гаригийн тэртээд байрлах бөгөөд жижиг мөсөн хэсгүүд болон дотроо бичил гаригуудтай байдаг юм” гэжээ.
Аравдугаар cap
-Ертөнц хэзээ хэрхэн үүссэн талаар урт удаан хугацааны турш судалж байгаа юм. СОВЕ (Cosmic Background Explor¬er) сансрын хиймэл дагуулаас ирсэн мэдээлэлд үндэслэн том дэлбэрэлтийн (Big Bang) онолыг баталжээ. Гариг ертөнцийн өнөөгийн байгаа гэрэл нь тухайн үеийн том дэлбэрэлтээс үлдсэн зүйл гэдгийг тогтоов.
Энэ газрын зургаар гариг ертөнцтэй холбоотой д a р a а х мэдээллийг гаргажээ. Ертөнцийн нас ойролцоогоор 14 сая жил, геометр дүрс нь хязгааргүй хавтгай, ертөнцийн 5% нь нейтрон, протон, электрон зэргээс тогтдог хэмээн үзэх болов.
-Барселоны их сургуулийн эрдэмтэд хорт хавдрын өсөлтийг сааруулах молекулыг лабораторийн аргаар гарган авсан тухай мэдээлэв. Эхний туршилт амжилттай болсон талаар эрдэмтэн судлаачид мэдэгдсэн бөгөөд хулганад хийсэн тарилга нь түүний х уушгины хорт хавдрыг эрс багасгасан аж. Молекулыг HS44 гэж S нэрлэсэн байна. HS44 молекулыг хорт хавдартай хүний биед бий болгож болох талаар эрдэмтэд судалгаа хийж байгаа. Ингэснээр хүн өөрөө дархлаагаараа хорт хавдрыг багасгах юм.
Арван нэгдүгээр cap
-Шведийн эрдэмтэд холын зайнаас удирддаг мэс заслын “Da Vinci Surgecal” нэртэй төхөөрөмж бүтээв. Тус роботын жижиг гарнууд хүн хийхэд төвөгтэй нарийн жижиг мэс ажилбаруудыг гүйцэтгэх давуу талтай аж. Тус төхөөрөмжийг зүрхний мэс заслын салбарт түлхүү нэвтрүүлэх юм.
-Олон улсын эрүүл мэндийн салбарын эрдэмтэд эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоодог хөхний хорт хавдар үүсгэгч вирусыг генийн түвшинд судалж чадсанаар тус өвчнөөс бүрэн ангижрах гарцыг нээсэн байна.
-Австралийн эрдэмтэд Ультра, өндөр туяатай микроскоп бүтээжээ. Эл төхөөрөмжөөр ямар нэгэн хорт хавдар үүсгэгчтэй хүний цусан дахь эсийн бүтэц, эвдрэлээр нь хэт эрт оношлох боломжтой юм.
Арван хоёрдугаар cap
-“The Golden Spyke” компани 2020 он гэхэд сарны аялал жуулчлал эрхлэх болсноо зарлав. Тус үйлчилгээний бүх зардал нь нэг хүнийх 600-750 сая долларт багтаж байгаа аж.
-Кембриджийн их сургуулийн эрдэмтэд “Дахин ашиглахаар арилгагч” принтер зохион бүтээв. Энэ арилгагч төхөөрөмж бүтээгдсэнээр бичвэртэй хэвлэгдэн гарсан цаасыг лазер гэрлээр шарж цав цагаан болгон гаргах юм байна. Ингэснээр цаас ч хэмнэлтэд асар үр ашигтай бүтээл болоод байгаа аж.
-Их Британий Зэвсэгт хүчин ухаалаг цэргийн хувцас бүтээснээ зарлажээ. Уг ололтот дүрэмт хувцсыг 2015 он гэхэд армийн хэрэглээнд нэвтрүүлнэ гэж тус улсын Засгийн газраас мэдээлэв. Энэ дүрэмт хувцас нь НАНО техналогиор хийгдсэн бөгөөд дэлбэрэлт, цахилгаан соронзон дайралт, шөнийн өнгөлөн далдлалт зэрэг олон давуу талтай.
М.Мөнхзориг
Эх сурвалж: “Соёмбо”
URL: