ХОНГ КОНГ РУУ АЯЛАХ АЗТАНУУД ШИНЭ ОНЫ ЭХНИЙ ӨДӨР ТОДОРНО
Голомт банк нийт харилцагчдынхаа дунд 2012 оны 9-р сарын 17-ноос 2012 оныг дуустал “Хонг Конг руу аялцгаая” сугалаат аяныг зарлаж, шинэ оны эхний өдөр тус аянд хамрагдсан харилцагчдынхаа дундаас 15 азтан тодруулж, Хонг Конг явах эрхийг нь гардуулах гэж байна.
2013 оны 1-р сарын 1-ний өдрийн 19:00 цагаас “Хонг Конг руу аялцгаая” сугалаат аяны азтан тодруулах шууд нэвтрүүлэг Боловсрол суваг телевизээр үзэгчдэд хүрнэ.
Сугалаат аянд хамрагдсан харилцагчид Голомт банкин дахь хадгаламжийн дансандаа нэмсэн 100 мянган төгрөгийн орлого тутамдаа Хонг Конг руу аялах эрхийн сугалаа 1 ширхэгийг авч, Алтантүлхүүр хүүхдийн хадгаламжиндаа хийсэн 1 саяас дээш төгрөгийн орлогод хосоороо кино үзэх эрхийг бэлэг болгон авсан юм.
Алдрай бяцхан үрсийнхээ ирээдүйг баталгаажуулж Алтантүлхүүр хүүхдийн хадгаламж нээлгэж, орлого нэмсэн аав ээжүүдийн дундаас 5 нь азтан болж хүүхдийнхээ хамтаар Disney Land-д аялах болно.
Хуримтлалын, хөвөгч хүүтэй, зорилготой гээд хамгийн олон төрөл бүхий Голомт банкны хадгаламжуудаас сонголтоо хийн мөнгөө хадгалуулсан харилцагчдын дундаас 8 хүн азтан болно.
Мөн сар бүрийн орлогоосоо хуримтлалын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт арга болох захиалгат шилжүүлгийн үйлчилгээг ашиглан дансандаа орлого нэмсэн харилцагчдын орлогын 50 мянган төгрөг тутамд сугалаа олгогдож, азтай 2 хүн Хонг Конг руу аялна.
Хонг Конг руу аялах 15 азтай харилцагч хэн байхыг 2013 оны эхний өдөр хамтдаа харцгаая!
URL: