“Мобиком”-д мэдэгдэл хүргүүлжээ

Найман настай хүүг 100 сая төгрөг авахын тулд барьцаалсан этгээдийг илрүүлэх ажиллагаанд “Мобиком”-ын удирдлагуудыг саад учруулсан гэж үзэж байгаа юм.
Тийм учраас УМБГ, ЭЦГ, прокурорын байгууллагаас тус корпорацийн удирдлагад хандан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан албан мэдэгдэл хүргүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл “Мобиком” корпораци Монгол Улсын Засгийн газартай хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоор гэрээ байгуулсан. Энэ үүргээ биелүүлдэггүй.

 

Гар утасны хулгайгаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйл ажиллагаа явуулах албан мэдэгдлийг цагдаа, прокурорын байгууллагаас удаа дараа хүргүүлж байсан ч нэг ч удаа нааштай хариу өгч байгаагүй аж. Тиймээс хуулийн байгууллагуудаас дээрх албан мэдэгдлийг хүргүүлжээ.

П.Төр

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих