Өмнөд монголчууд юу ярив. Анхааралтай үзнэ үү

Бид өөрсдийн элэг нэгт Монгол ахан дүүсээ өнөөдрийг хүртэл сайн ойлгож чадахгүй л явна. Тэдний зовлонг бидэнд хамаагүй мэт хол хөндий бодох юм. 1000 хоёр мянган жилийн өмнө түүхийн хүрдэнд эргэж салж бутарсан еврэй үндэстэн нэгдэж нэгэн улс байгуулсан түүх саяхан. Бүүр саяхан хоёр Герман нэгдэж одоо 20жилийнхээ ойг сүрлэг сайхан тэмдэглэж байна. Харин бид одоо ердөө л 1947 онд бусдад газар нутагтайгаа булаагдсан говийн өмнөх Монголчуудаа ойлгож тэдэнтэйгээ Монгол үндэстнийхээ төлөө тэмцэх цаг нэгэнт болжээ. Тэд маань өглөө бүр тусгаар тогтносон Монгол улсынхаа төлөө цай сүүнийхээ дээжийг өргөж их хааныхаа хөргөнд мөргөдөг. Монголчуудаа Монгол үндэстнийхээ эрх чөлөөний төлөө тэмцэж харгис хятадуудын гарт 15 жил тамлуулж хоригдсон эрх чөлөөний тэмцэгч Хада болон түүний гэр бүлийг хятадын эрх баригчдаас суллах тэмцэлд нэгдье! Биеэр оролцох оролцож, чадахгүй нэг нь өөрсдийн мэддэг хэл бүрээр ядаж онлайн-р үзэл бодлоо илэрхийлье! Өмнөт Монголчууд маань хятад хамааралтай дундад улсын доторх дотоод Монгол биш чухам Монголчууд бидэнтэйгээ газар нутагтайгаа холбогдох говийн өмнөх буюу өмнөт Монголчууд маань шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих