Далайн булгийн Арабын орнуудын хамтын ажиллагааны хорооны тэргүүн нарын хурлаас мэдэгдэл гаргав

Далайн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны хорооны тэргүүн нарын хурал 25-ны өдөр Бахрейн нийслэл Манамд өндөрлөх үеэр тус бүс нутгийн байдлаар мэдэгдэл гаргаж байр сууриа илэрхийлжээ.

Сирийн асуудлаар хэлэхдээ, уг хороо Сирийн хүмүүнлэгийн хямрал даамжирсаар байгаад гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, Сирийн улс төрийн шилжилтийн явцыг түргэсгэж, НҮБ-Арабын холбооны нэгдсэн төлөөлөгч Врахимийн зохицуулалтыг дэмжихийг олон улсын хамтын нийгэмлэгээс шаарджээ.

Ираны асуудалд холбогдуулан хэлэхдээ, Иран Бушерын цөмийн станцыг ажиллуулж эхэллээ. Уг хороо аюулгүй байдлын үүднээс Иран ОУАЭХБ-д даруйхан нэгдэн орохыг уриалж, уг цөмийн станцын үйл ажиллагаа нээлттэй байх , цөмийн осол аваар гарахгүй байхыг баталгаажуулж, хөрш улс орнуудад гай гамшиг учруулахгүй байхыг уриалжээ. тус бүс нутгийн байдлыг хурцатгаж буй холбогдох бодлого үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Иранд уриалжээ.

Уг мэдэгдэлд Далайн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны хорооны дотоод хамтын ажиллагаа болон Палестин Израилийн асуудал, Йемений асуудал, Иракийн асуудал зэрэг талаарх байр сууриа тус тус өгүүлжээ.

\Хуар\

CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих