Эмэгчин бар өөрийн бамбаруудаа нохойд үлдээжээ
Сочи хотын амтьны хүрээлэнд ер бусын нэгэн түүхт явдал гарчээ. Багира нээртэй эмэгчин бар төрүүлсэн нялх зулзагануудаасаа татгалзжээ. Уссурийн барын бамбаруудыг өсгөж торниулах үүргийг Талли нэртэй швейцарь овчаркад ноогдов. Одоо алдарт эх өөрийн есөн гөлөгний хажуугаар барын гурван бамбарыг хөхүүлж байна. Аль аль зулзаганууд нь хамтдаа унтаж, идэж, тоглоцгоож байна. Бамбаруудыг Талли, Босс болон Олимп гэж нэрлэжээ. Бяцхан бамбарууд малын эмч Наталья Степановагийн гэрт амьдарч байна. Ховордсон махчин эдгээр амьтдыг өсч том болохоор нь москвагийн циркид шилжүүлэх ажээ.
Эх сурвалж: mongolian.ruvr.ru
URL: