Монгол улсыг Хятад түүхэндээ хэзээ ч эзэлж байгаагүй харин одоо худалдан авч байна…
Хятад глобалчлалын тухай мэдэгдэл
Хүн төрөлхтөн бид зах хязгааргүй дэлхийд амьдардаг уу? Энэ асуултанд хариулахаасаа өмнө та дэлхийн улс төрийн газрын зургийг нэг харах хэрэгтэй. Тэр газрын зургаас бид өнөөдөр дэлхий дээр оршин буй 200 орчим улс орныг харна. Магадгүй түүнээс илүү ч байж болно. Одоо бүгдээрээ судлах зүйл рүүгээ анхаарлаа хандуулъя. Тэр танд илүү зохистой газрын зургийг үзүүлнэ. Түүний тулд Ted – тэй холбогд. Ted – д хил хязгаар үгүй бөгөөд тэрээр сансар огторгуйтай болон бүр холбогдож болмооргүй огторгуйтай хүртэл холбогддог. Энэ дэлгэцэн дээр буй 40 цэгийн нэг нь дэлхийн эдийн засгийн 90 хувийг төлөөлдөг.
Одоо бүгдээрээ дэлхийн хүн амын 90 хувийг авч үзэцгээе. Дэлхийн хүн амын 90 % нь эх газарт суурьших бөгөөд тэд эндээс хэзээ ч явахгүй. Тиймээс үндэстэн, улс, хил хязгаар, хүрээ шугам, том гэрээ хэлэлцээр, заналхийлэл зэрэг нь тэднийг асуудалтай учруулдаг. Үүнтэй холбоотойгоор одоо бид Тед – д дэлхий ертөнцийн нууцууд болон шинжлэх ухааны хувьд зарим таавар мэт зүйлсийг шийдвэрлэх гэж байна.
Энэ бол хил хязгаарын зөрчилдөөн, дэлхийн цэрэгжилт, зэвсэг үйлдвэрлэлтэй холбоотой чухал асуудал. Хөгжил дэвшлийн их галт тэргийг замаас нь гаргах мэт энэ зүйлсийг бид зогсооно гэдэгтээ найдаж байна. Үүний тулд хүмүүс бидэнд мөнгө, хүч, шашин, соёл, технологи болон дэлхийн газрын зургийн өөрчлөлтийн талаарх мэдлэг хэрэгтэй. Хамгийн гол нь бид эдгээр өөрчлөлтийг угтаж мэдэхийг оролдох хэрэгтэй. Ингэснээр дэлхийн хүн амд илүү үр дүнтэй удирдлага, зааварчилгаа өгөх ёстойг өнөөгийн дэлхийн бодит байдал бидэнд сануулж байна.
Биднийг тосон хүлээж буй олон өөрчлөлтийг угтаж мэдэхийн тулд бид өнгөрсөн болон өнөө үеийн газрын зургуудыг харьцуулан харж, зарим улс орон байхгүй болсныг анзаарах хэрэгтэй. 1945 оны үеийн дэлхийн газрын зургийг анхаарвал 1945 онд дэлхийд дөнгөж 100 гаруйхан улс орон байжээ. Дэлхийн 2 – р дайны дараа европ тив нэлээд сүйдсэн байсан. Гэвч гадаадын хүчтэй, том колончлогчид болох Франц, өмнөд Африк, Британи, зүүн Африк, хойд Ази болон 40, 50, 60, 70, 80 – аад оны колончлолын давалгаанд шинээр 50 орчим улс бий болжээ. Тухайлбал, та газрын зураг дээрээс Африкийг хэрхэн хуваасныг харж болно. Африкийн улсуудын хилийн шугам нь шугамдсан юм шиг шулуун зураасууд байгаа биз? Мөн Энэтхэг, Пакистан, Бангладеш болон зүүн хойд Азийн үндэстэнүүд гарч иржээ. Хүйтэн дайн төгсөхөд ЗХУ задарсан. Үүний эцэст зүүн европын шинэ улсууд, Югослав болон Балканы хойгийн улсууд, төв Азийн стан – ууд тусгаар тогтносныг та мэднэ.
Өнөөдөр манай дэлхийд 200 улс орон байдаг. Өөрөөр хэлбэл, манай дэлхий нь тусгаар тогтносон улс гүрнүүдээр бүтээгдсэн бүхэл бүтэн гариг ертөнц юм. Энэ хэн нэгний ололт амжилт уу? Эсвэл хэн нэгний алдаа оноо юу? Евро – ази хэмээх зүүн европ болон азийг холбосон хэсэг нь дэлхийн гол стратеги газруудын нэгэнд тооцогддог. Газрын зураг дээрх энэ хэсэгт та Орос хэмээх дэлхийн маш том улсыг харж байна. Мөн та энэ хэсэгт маш олон хүн амтай, маш том газар нутаг эзэмшдэг Хятад улс оршдогийг ч мэднэ. Та Европын ойролцоох өмнөд бүс нутагт 150 сая хүн ам төвлөрсөн Оросын муж газруудыг газрын зургаас харахгүй байна гэж үү? Зөвхөн зүүн бүс нутагт нь л 30 сая хүн байдаг билээ. Дэлхийн банкнаас Оросын хүн ам 120 сая орчим болтлоо буурахыг урьдчилан тогтоожээ.
Мөн европын ойролцоох Оросын бүс нутаг дахь арай өөр зүйлийг газрын зургаас олж харж болно. Сталин, Крущев болон бусад зөвлөлтийн удирдагчид зүүн алсад хорих байр, хөдөлмөрийн зуслан, цөмийн хотууд гэх мэт зүйлүүдийг байгуулсан. Гэвч газрын тосны үнэ өссөнөөр Оросын засгийн газар дэд бүтэцдээ илүү анхаарч улсаа баруун, зүүн нэгжид хуваарилсан. Оросын хүн ам зүйн энэхүү хуваарилалт нь их адармаатай зүйл байсан. Учир нь, хүмүүс галт тэрэг, зам зэргийг дагаж зүүн зүгт суухаас баруун руу явахыг хүсдэггүй байв. Үүний дүнд өнөөдөр Оросын зүүн алсад Энэтхэгийг хоёр хуваасны нэгтэй тэнцэх газар нутагт Оросын 6 сая хүн амьдарч байна.
Дэлхийн энэ хэсэгт одоо юу болж байгааг сонирхоё. Бид Монголыг мэднэ. Эсвэл зарим үед түүнийг mine – golia (нүүрс – mine) гэж дууддагаар нь мэднэ. Тэд яагаад ингэж дуудах болсон юм бэ? Учир нь, Монголын нүүрс, зэс, цайр, алтны ордны ихэнхийг Хятадын компаниуд эзэмшдэг бөгөөд тэд монголчуудын тэрхүү нөөц баялгийг хятад эх газар руугаа хойгуур, өмнүүр нь зөөж байна. Монгол улсыг Хятад түүхэндээ хэзээ ч эзэлж авч байгаагүй. Харин одоо Хятад Монголыг худалдаж авч байна. Колониуд нэг удаа булаан эзэлж байсан. Харин өнөөдөр улс орнууд худалдагдаж байна. Одоо бүгдээрээ Сибирь рүү гол анхаарлаа төвлөрүүлье. Сибирь бол хүйтэн, алслагдсан, амьдрах боломжоор хязгаарлагдсан газар. Гэвч үнэн хэрэг дээрээ дэлхийн уур амьсгал дулаарч, агаарын температур нэмэгдсэнээр Сибирь нь буудай, гурилын өргөн уудам талбай болоод зогсохгүй ХАА – н бизнес, ургац зэрэг нь Сибирьт үйлдвэрлэгдэж байна. Гэвч Сибирээс авсан тэрхүү ургацаар хэн хооллож, хэн тэжээгдэж байна вэ? Ойлгомжтой, Амо голын нөгөө талд хятадын 100 сая орчим хүн амтай Хэйлунжан болон Харбин мужууд байдаг. Эдгээр нь Оросын цэвэр хүн амаас ч илүү их билээ.
Сүүлийн үед Хятадаас жил бүр, үгүйдээ 10 жилд 60000 хүн, зарим тохиолдолд түүнээс ч илүү их хүн зам гатлан хойшоо нүүж, орхигдсон газар орноор оршин сууцгааж байна. Тэд өөрсдийн зах зээл, эмнэлгийн газруудыг босгож байна. Тэд Хятад руу болон дорно тийш мод, модон материалыг зөөн модны үйлдвэр байгуулж байна. Монголыг хэзээ ч эзэлж авч байгаагүй шигээ Хятад бас Оросыг хэзээ ч эзэлж авч байгаагүй. Харин одоо Хятад Оросыг түрээсэлж байна. Үүнийг л би хятад маягийн глобалчлал гэж нэрлэдэг.
Хятадын одоогийн энэ хөрш, зэргэлдээ улс орнуудаа худалдаж, түрээсэлж авч байгаа үйл явц ямар бүс нутгийг үүсгэж, тэр нь дэлхийн газрын зургийг яаж өөрчлөх нь 10 – 20 жилийн дараа л тод харагдана. Одоо би та бүхэнд нэгэн газрын зураг үзүүлье. Энэ бол Чингис хааны ач Хубилай хааны удирдаж байсан Юань гүрний үеийн 700 жилийн настай газрын зураг юм. Түүх дахин давтагдах нь зайлшгүй бус ч, маш магадлалтай байдаг.
Дэлхийн энэ хэсэгт юу болоод байгааг сонирхоё. Дахиад л хятад маягийн глобалчлал. Зүүн Азийн түүхийн тухайд хүмүүс зүүн Азид оршиж байсан үндэстэн болон хилийн шугамуудын тухайд төдийлөн санадаггүй. Харин тэд ихэвчлэн Хятад, Японы шатлан захирах ёс болон эзэнт гүрний бодлогыг илүүтэйгээр ойлгодог.
Дахиад л Хятадын эргэлт. Тэгэхээр дээр өгүүлсэн бүхэн нь Хятад улс зүүн алсад шатлан захирах ёсыг дахин сэргээж байгааг харуулна. Эндээс дэлхийн төв эхэлнэ. Дэлхийн эдийн засгийн төвүүдийг үзүүлсэн газрын зураг дээр 40 цэг, тэмдэг байсныг та санаж байгаа байх. Дэлхийн бусад мужуудтай харьцуулахад Зүүн Азид өнөөдөр илүү олон дэлхийн эдийн засгийн төв бий. Тухайлбал, Токио, Сөүл, Бээжин, Шанхай, Хонконг, Сидней гэх мэт. Эдгээр нь дэлхийн хотуудын цутгуур, шүүлтүүр нь болдог учир долларыг тэрбум тэрбумаар нь мужуудад авчирдаг. Түүний ихэнхийг нь Хятадад оруулдаг. Тиймээс энд хөгжил бий. Эдгээр чиглүүлэгч сумууд нь муж нутгууддаа хөдөө тосгонтой Хятад улстай харилцаа холбоогоо хөгжүүлдэг хүчтэй улсуудыг үзүүлнэ. Ялангуяа, АНУ – ын хүчирхэг холбоотнууд болдог Япон, Солонгос, Австрали улсууд энд гол байр суурьтай. Жишээ нь, Австрали улс Хятадад байгалийн хий, төмрийн хүдрийг экспортолдог. Ядуу улс орнуудын хувьд Хятад тарифаа бууруулж Лаос, Камбаочи зэрэг орнуудаас илүү хямд бараа худалдан авч экспортын холбоотон болж байсан.
Харин одоо хүмүүс энэ мэдээг үзсэнээр Хятад руу хэр олон хүн анхаарч буйг ажиглан Ази төдийгүй дэлхий нийтээрээ Хятадын удирдлага болон эдийн засагт нь хариу үйлдэл үзүүлэх боломжтой болж байна. Азийн чөлөөт худалдааны бүс нь Номхон далайн худалдааны бүсээс илүү том хэмжээнд гарч ирж байна. Тэгэхээр Хятад бол бүс нутгийн эдийн засгийн зангуу нь болж байгаа юм.
Энэ стратегийн өөр нэг тулгуур багана бол дипломат гэрээ хэлэлцээр юм. Хятад улс тухайн бүс нутаг дахь олон орнуудтай зэвсэглэлийн гэрээнд гарын үсэг зураад байгаа. Энэ нь зүүн Азийн холбоотон шиг Хятад дипломат институудийн төв нь болж байгаа хэрэг юм. Зэвсэглэлийн гэрээнд Хятадтай гарын үсэг зурсан улс орнуудын зарим нь АНУ – ын холбоотон биш. Улс орнуудын хооронд үл довтлох гэрээ хэлэлцээр гэж байдаг. Хэдий тийм ч Хятад болон АНУ – ын хооронд зөрчил үүсвэл Австрали, Солонгос мэтийн Америкийн холбоотон улсууд зүгээр л ажиглаж сууна. Өөр нэг тулгуур стратеги бол Оросын адил хүн ам зүй. Хятад ажил хэрэгч хүмүүс, хүүхэд асрагч, оюутнууд, хятад хэл заахаар ирсэн багш нар ба цус холилдуулан эзлэх гэсэн эдийн засгийн томоохон эрх мэдэлтэнүүдээ гаргаад байгаа. Тухайлбал, Малайз, Тайланд ба Индонезид оршин суудаг хятад угсааны хүмүүс тэнд аль хэдийн эдийн засгийн жолоодогчид, гол эрх мэдэлтэнгүүд болсон юм. Хятадын бахархал бол тухайн улсдаа эргэн төрөх явдал юм. Жишээ нь, Сингапурт хятад хэлний боловсролыг хориглодог байсан бол харин одоо дэмжиж байна.
Хэрэв дээр нь үүнийг нэмбэл та юу олж авах вэ? Хэрэв та дэлхийн 2 – р дайны өмнөх үеийг санаж байгаа бол Япон улс greater Japanese co – prosperity sphere болох төсөөлөлтэй байсан бол өнөөдөр та үүний адилаар хятадыг greater chinese co – prosperity sphere гэж дуудах болж магад. Ирак улсыг АНУ булаан эзэлснээс хойш 6 жилийн дараа гэхэд Ирак нь бодитоор гэхээсээ илүүтэй газрын зураг дээр л оршиж байна. Газрын тос бол Иракийг атгаж буй гол хүчнүүдийн нэг байх ёстой. Энэ бол улс орнуудын задрал бутралын чухал шалтгаан нь болж байна. Гол шалтгаан нь Курдистан, курдууд тусгаар тогтнолынхоо төлөө 3000 жилийн турш тэмцэж байгаа ард түмэн билээ. Харин одоо тэдэнд боломж олдож байна. Курдистанаас гарч болох бүс нутгийн газрын тос, дамжуулах хоолой зам тэнд бий. Харин өнөөдөр та хэрэв Курдистанд очвол курдистануудын Иракийн Сүнит армийн эсрэг бэлтгэгдэж байгааг анзаарч болно. Гэвч тэд юу хамгаалаад байна вэ? Энэ газрын зураг дээр байгаа хил шугамыг уу? Үгүй ээ, энэ бол дамжуулах хоолой юм. Хэрэв курдууд дамжуулах хоолойгоо хянаж чадвал тэд өөрсдийн төрт улсын гэрээ хэлэлцээрийн нөхцлийг тавих боломжтой болох юм. Бид одоо үүний төлөө санаа зовних, Иракийн бутралыг хөндөх нь зүйтэй юу? Ирак улс өнөөг хүртэл Саудын Арабын дараа орох дэлхийн 2 дахь том газрын тосны баялагтай. Харин бидэнд 3000 жилийн настай маргааныг шийдвэрлэх боломж олдлоо. Одоо Курдистан хуурай газраар хүрээлэгдсэнийг санах хэрэгтэй. Газрын тосноос ашиг олохын төлөө түүнийг Турк, Сирээр бусад орнууд болон Ирак өөрт нь экспортолж байна. Түүнчлэн тэдэнтэй нөхөрсөг холбоо тогтоохыг оролдож байна.
Одоо улс орондоо хилийн маргаантай байгаа Палестин улсыг анхааръя. Палестинд зураг зүйн алдаатай зарим нэгэн зүйл бий. Учир нь, Палестины хоёр хэсгийн нэг хэсэг нь Израйль. 30 жилийн турш явуулсан сарнай худалдаалалтын дипломат гэрээ энэ маргааныг энх тайвнаар ангижруулаагүй ч би энэ дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдэгт итгэдэг. Өнөөдөр донор орнууд энэ зүйлд тэрбум долларыг зарцуулсаар байна. Хэрэв газын зурвас өрнөдийн эрэгтэй холбоо тогтоож чадвал Палестин улс, Палестины эдийн засаг бий болно. Энэ нь хилийн маргааныг энх тайвнаар шийдвэрлэх боломжтой гэдэгт миний бие итгэдэг. Курдистануудаас, палестинчуудаас сургамж авах зүйл гэвэл дэд бүтэцгүй, хоол тэжээлгүй тусгаар тогтнол бол ганцаар дэмий зүйл юм. Сүүлийн үед үнэхээр Оттоманы эзэнт гүрний турш тохиолдсон анхаарах ёстой зүйл гэвэл хижазын төмөр зам юм. Хижазийн төмөр зам Истамбулаас Дамаскаар дамжин Медина руу ордог зам. Гэвч өнөөдөр Хижазийн төмөр зам эвдэрч нурж байна. Харин одоо дэлхийн энэ хэсэгт хил шугамаа өргөтгөж, яаж хүчээ нэмэгдүүлж буйг нь харъя. Энэ бол мэдээж хэрэг европ юм. Европын холбоо анх нүүрс, гангийн үйлдвэр эрхэлдэг 6 улсаас бүрдэж байсан бөгөөд тэдний гол зорилго нь Герман улсыг тайван тогтвортой байлгахад оршиж байлаа. Гэвч тэд өргөжин 12 улс орон болж өссөн бөгөөд түүнийг европын холбооны далбаан дээр 12 одоор төлөөлүүлсэн байдаг билээ. Түүнчлэн европын холбоо валютын эвсэл болсон бөгөөд одоо хамгийн хүчтэй худалдааны эвсэл болжээ. Хүйтэн дайн дууссанаас хойш европын холбоонд жилд дунджаар нэг улс нэгдэн орж байна. 2004 онд гэхэд европын холбоонд 15 шинэ орон нэгдэн орсон бөгөөд одоо ихэнх хүмүүсийн үздэгээр 27 улс гүрэн ба 450 сая хүмүүсийг өөртөө нэгтгэсэн энх тайвны бүс болжээ.
Тэгэхээр дараа нь яах вэ? Европын холбооны ирээдүй юу вэ? Дэлхийн газар нутгийн 2/3 – с багагүй буюу худалдаа хөрөнгө оруулалтын хувьд европын холбооноос илүү их хамааралтай бүс нутгийг харж байна. Энэ нь бидэнд юу хэлж байна вэ? Энэ нь бидэнд зөвхөн европ мөнгөөр хийгдэж буй худалдаа, хөрөнгө оруулалтыг хэлж өгч байна. Эдгээр улс орнууд нь хэдийгээр европын холбооны бүрэлдэхүүнд байхгүй ч түүний нөлөөллийн хүрээнд орж эхэлж байна. Балканы хойгийг аваад үзье. Хорват, Серби, Босниа хараахан европын холбооны гишүүн болоогүй байна. Гэвч та Германы хот хоорондын галт тэрэгт сууж түүгээр бараг Албани хүртэл аялах боломжтой. Босниа хотод аль хэдийн евро мөнгө хэрэглэж эхэлсэн бөгөөд цаашид тухайн валютыг хэрэглэх төлөвтэй.
Хойд Африк гэх мэт европын бусад зах хязгаарыг авч үзье. Дунджаар 1 – 2 жил тутамд газар дундын тэнгисээр хойд Африкыг европ тивтэй холбосон газрын тос болон хий дамжуулах шинэ шинэ хоолойг нээсэн байна. Энэ нь европын холбоог Оросын эрчим хүчнээс хамаарах хамаарлыг бууруулж буй. Хэрэв та хойд Африкаар аялавал тэндхийн олон хүн өөрсдийн бүс нутгийг ойрхи дорнод гэж үздэггүйг мэдрэх болно. Өөрөөр хэлбэл, Францын ерөнхийлөгч Саркози газар дундын тэнгисийн тухай ярихдаа түүнийг зөв хэлж байна гэдэгт миний бие итгэдэг юм.
Одоо Турк, Кавказыг ажиглацгаая. Би өмнө нь Азарбежаныг дурьдсан билээ. Турк, Кавказын хонгилоор европын эрчим хүчний хангамжийн 20% – ийг хангахуйц хоолой бий болж байна. Тэгэхээр Турк европын холбооны жинхэнэ гишүүн мөн үү? Би үгүй гэж бодож байна. Евро – Туркийн энэ хэсэг нь хэдийнээ байсан зүйл.
Одоо дэлхийн өөр нэг хэсэг буюу төв Азийн холбооны нэгэн улс болох стан – уудыг авч үзье. Эдгээр орны хилийг Сталины зарлигаар тогтоосон билээ. Тэр эдгээр орнуудыг утга учиртай болгохыг хүсээгүй юм. Тэр хувааж захирахад хялбар учир үндэстэн, ястануудыг холихгүйгээр хуваан захирах бодолтой байлаа. Тэдний аз болоход ихэнх газрын тос болон хийн нөөц баялаг нь зөвлөлтийн холбооны улсууд задарсны дараа нээгдсэн билээ.
Та бүхний зарим нь зөвхөн газрын тос л гээд байх юм. “Яагаад тэр газрын тос яриад байгаа юм бэ?” гэж гайхаж байгаа байх. Үнэнийг хэлэхэд, газрын тосны тухай ярьж байсан болон ярих гэж байгаа хоёрын хооронд том ялгаа бий. Өмнө нь бид тэдний “Газрын тосыг яаж хяналтандаа байлгах вэ?” гэж байсан бол одоо тэд “Яаж газрын тосоо хянах вэ?” гэсэн асуудал гарч ирж байна. Энэ нь колончилогч болон эзлэн түрэмгийлэгч орнуудын хувьд ямар чухал болохыг ойлгоосой гэж би хүсэж байна. Ирэх 10, 20 жилд төлөвлөж буй дамжуулах хоолой, боломж тохиолдлыг авч үзье. Ийм жишээ олон байгаа.
Дэлхийн энэ хэсэгт оршдог олон орны хувьд дамжуулах хоолой тавих нь дэлхийн эдийн засагт нэгдэн орох тийз бөгөөд тэр бүр тогтвортой байж чаддаггүй хилүүдийн хувьд өөр утга учир агуулдаг юм. Азарбейжаныг аваад үзье. Тус улс кавказын мартагдсан хэсэг байсан боловч одоо Баку – Тибилизм -Сеухан Турк руу нэвтрэн дамжих хоолой тавьсны ачаар өөрийгөө барууны хил хэмээн сурталчилж байна.
Туркменистан улсын хувьд ихэнх хүмүүс ямар ч хэрэгцээгүй гэж үздэг байж. Гэвч одоо түүнээс хамааралгүйгээр Каспийн тэнгисээр дамжуулан европ улсыг хийгээр хангаж чадахгүй бөгөөд цаашид Туркмен – Афган – Пакистан – Энэтхэгийг дамжуулсан хоолой тавих боломжгүй юм. Казакстан улсын хувьд нэр ч байхгүй, өмнө нь зөвлөлт холбоот улсын үед өмнөд Сибирт илүү ихээр тооцогддог байлаа. Харин өнөөдөр ихэнх хүмүүс Казакстаныг геополитикийн шинээр гарч ирсэн тоглогч гэдгээр нь илүү таньдаг. Яагаад гэвэл тус улс нь Каспийн дагуу хойшоо Орос руу, зүүн тийш Хятад руу тос гаргаж байна. Дамжуулах хоолой олон байна гэдэг нь торгоны зам олширно гэсэн үг. Их тоглоомын үед нэг нь нөгөөгөө ноёрхдог бол торгоны зам олширно гэдэг нь итгэлцлийг бий болгодог, дамжуулах хоолой хэдий чинээ олон байна торгоны зам төдий чинээ олон байж 21 – р зуунд их тоглоомын ноёрхлын өрсөлдөөн төдий чинээ бага байна гэсэн үг. За, тэгэхээр дараа нь яах вэ? Бид хилийн шугам нь өөрчлөгдөж байгаа болон шинэ хотууд хэрхэн үүсэж буйг хаана харж байна вэ? Төв Азийн өмнөд хэсэг, баруун өмнөд Ази бол тохиромж бүрэлдсэн сайн газар. Афганистаныг АНУ булаан эзэлснээс хойш 8 жил өнгөрөхөд тогтвортой бус байдал өнөөг хүртэл байсаар. Пакистан болон Афганистан улс өнөөг хүртэл хэврэг хэдий ч паштунчуудын үндсэрхэг үзлийн асуудлууд үр дүнтэй хэлэлцэгдэхгүй л байна. Энэ бол Афганистан болон Пакистан хоёр улсын хилийн дагуу амьдардаг 20 сая паштунчуудын оюуны хувьд намирсан далбаа болж байна.
Мөн өмнөдөд байгаа бослого гаргагчдыг орхигдуулалгүй ярьцгаая. Балухистан 2 долоо хоногийн өмнө Пакистаны цэргийн гарризон руу эсэргүүцэн дайралт хийжээ. Энэ нь тэднийг өдөөх туг, далбаа нь болсон. Энэ нь колоничлолоос хойш дэлхийн эргэн тойронд хурдсан өрнөж буй зүйл болно.
Бид мэдээж хэрэг Африкийг мартаж болохгүй. Үүнийг газрын зураг дээр шулуун шугамаар 53 орныг тэмдэглэсэн байдаг. Хэрэв бид Африкийг бүхэлд нь харах юм бол илүү их овгийн бутрал байгааг харж болно. Гэвч Судан руу анхаарлаа хандуулъя. Тэр бол Африкийн хоёр дахь том улс. Энд иргэний 3 дайн үргэлжилж байна. Мөн Дарфурт аймаглан устгах үйл ажиллагаа явагдаж байна. Түүнчлэн та зүүн улсууд болон өмнөд Судан дахь иргэний дайнуудын тухай мэдэж байгаа байх. Өмнөд Суданд 2011 онд бүх нийтийн санал асуулга явагдах нь тодорхой болоод байгаа билээ. Энэ үед тэд өөрсдийн тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгөх нь ойлгомжтой болоод байна. Одоо хойд туйл руу анхаарлаа хандуулъя. Хойд туйлаар эрчим хүчний нөөц элбэг бий. Канад, Орос, Америкийн хэн нь ялах вэ? Үнэндээ Гринланд ялна. Хэдэн 7 хоногийн өмнө Гринландын 60000 хүн Данид өөрсдийнхөө засгийн эрхийн төлөөх саналаа өгцгөөсөн билээ. Үүнээс Дани улс бага хувь хүртэх болно.
Энэ бүх зүйлээс юу сурч авах ёстой вэ? Геополитик бол хатуу салбар ухаан билээ? Нэг талаас агаарын өөрчлөлт, дэлхий бүхэлдээ өөрчлөгдөн хувьсаж байна, нөгөө талаас бид үргэлж энэ гариг дэлхийг яаж хуваах вэ, экосистемтэй яаж харьцах вэ гэсэн асуултын хариуг эрж хайдаг. Бид газрын зураг өөрчлөгдөх вий хэмээн эмээж байна. Бид шинэ орнуудын нэр хүнд өсөх тутамд тулгардаг үхлийн дуудлага, иргэний дайн зэргээс эмээж байна. Гэвч энэ бүх аюул заналхийллээс өнөөдөр гарах боломж, гарц бий гэдэгт миний бие итгэдэг.
Бид эдгээр хилийн зааг яаж өөрчлөгдөж байгаад анхаарахаас гадна ямар шугаманд илүү анхаарах ёстойгоо ч мэдэх ёстой. Миний бодлоор дэд бүтцийн шугамуудад илүү анхаарах ёстой. Ингэснээр бид дэлхий ертөнцийг байгуулах асуудалд хувь нэмрээ оруулна.
http://www.khuyagaa.ikhzasag.mn/
URL: