Орос Энэтхэгтэй гэрээ байгуулжээ.

24-ний өдөр Оросын ерөнхийлөгч В.Путин Энэтхэг улсад айлчилж, хоёр тал ердийн хэрэглээний цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа, цэргийн төхөөрөмж борлуулах болон бүс нутгийн терроризмын эсрэг тэмцэх зэрэг асуудлаар цуврал гэрээ хэлэлцээрүүдийг байгуулжээ.

Цэргийн төхөөрөмж борлуулах гэрээний дагуу Орос улс Энэтхэгт нийт 2 тэрбум 900 сая ам. долларын үнэ бүхий цэргийн төхөөрөмж борлуулахаар тогтжээ. Үүнээс гадна В.Путин Энэтхэгт айлчлахаас өмнө хоёр тал Буламос хэмээх дуунаас хурдан пуужинг хамтран судлан бүтээхтэй холбогдох хэлэлцээрийг байгуулсан бөгөөд Энэтхэг улс уг төсөлд ихээхэн итгэл найдвар үзүүж байна.

В.Путин гэрээнд гарын үсэг зурсны дараа хэлэхдээ, Орос улс Энэтхэгтэй цэргийн үйл хэрэг болон технологийн салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийг зөвшөөрч буйгаа илэрхийлжээ. Сингх илэрхийлэхдээ, Орос бол Энэтхэгийн цэрэг армийг орчин үеийн болгох явц дахь чухал түнш орон юм. Орос улстай худалдаа, эдийн засаг болон стратегийн харилцаагаа эрчимжүүлэхэд хүчин зүтгэх болно гэжээ.

\Хуар\

CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих