14 тэрбум тєгрєгийн хувьцаа хууль бусаар арилжаалсан этгээдийг эрэн сурвалжилж байна

-Хууль бус арилжаа хийгч “Мєнхєд” брокер дилерийн компанийн хэргийг УМБГ-т зургаан жилийн турш шалгаж байна- Монгол Улсын Засгийн газраас иргэн бvрт “Эрдэнэс Тавантолгой”-гоос хувьцаа эзэмшvvлэх болсноо зарласан нь єнгєрсєн долоо хоногийн сенсаац байлаа. Энэ мэдээг сонссон монголчууд саятан боллоо, хувьцаа эзэмшигч боллоо, монгол хvн бvр компанитай боллоо хэмээн бахархаж байна.

Харин энэ сайхан мэдээг сонсохтой зэрэгцэн сэрэмжлvvлэх мэдээлэл ирлээ. Манайхан 20 жилийн ємнє тараасан хувьцаагаа “юм” болгож чадаагvй, хvний “хоол” болгосон гашуун тvvх бий. Энэ тvvхийг дахин давтахгvйн тулд сэрэмжлvvлэх vvднээс доорхи мэдээллийг хvргэж байна. Монголын хєрєнгийн бирж дээр Монголын цахилгаан холбоо, “Багануур”, “Дархан нэхий”, “АПУ”, “Тавантолгой транс” ХК-ийн хувьцааг “Мєнхєд” хэмээх брокер дилерийн компани хууль бусаар арилжаалж иргэдэд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Улсын мєрдєн байцаах газрынхан зургаа дахь жилдээ шалгаж байна.

1994-2005 оны хооронд тухайн компаниудын хувьцаа 10 хvрэхгvй тєгрєгєєр арилжаалагдаж байх vед “Мєнхєд” хэмээх брокер дилерийн компанийн ТУЗ-ийн дарга Г.Баасангарав нь єєрийн эхнэрийн дvv Б.Гэрэлтсайхан болон тус компанийн менежер Н.Отгон нартай хамтран дээрх компаниудын 70 гаруй хувьцаа эзэмшигчийн 50 мянга орчим хувьцааг хууль бусаар єєрийн эзэмшилд авч, эргvvлэн бусдад арилжжээ. Уг хууль бус ажиллагаанд Г.Баасангарав, Б.Гэрэлтсайхан нар голлох vvрэг гvйцэтгэж, Хєрєнгийн биржийн зарим нэг ажилчинтай сvлбэлдэн уг хэргийг vйлдсэн хэмээн УМБГ-ынхан тэдэнд 2005 онд эрvvгийн хэрэг vvсгэжээ. Гэвч хууль бус арилжаа явуулж, иргэдийн гарын vсгийг хуурамчаар vйлдсэн гол сэжигтэн болох Б.Гэрэлтсайхан мєрдєн байцаах ажиллагаанаас оргон зайлж, єнєєдрийг хvртэл эрэн сурвалжлагдаж байна. Гэтэл одоогоос 7-17 жилийн ємнє хууль бусаар бусдын эзэмшилд очсон хувьцаа єнєєдєр 3500-1.400.000 тєгрєгєєр арилжаалагдаж байна. Одоогийн байдлаар “Мєнхєд” компанид холбогдох дээрх хэргийн хохирогчдын тоо нэмэгдсээр байгаа тул учруулсан нийт хохирлын хэмжээг хууль хяналтынхан эцэслэн тогтоогоогvй байна.

Албаны эх сурвалж “Мєнхєд” компанийн нийт хохирлын хэмжээ 14 тэрбум тєгрєгт хvрч болзошгvй байна хэмээн мэдээлж байна. Зургаан жилийн турш шалгагдаж байгаа энэ хэргийн мєрдєн байцаах ажиллагаа одоогоор “Тавантолгой транс” компанийн хувьцаа эзэмшигчдийн хохирлын хэмжээг тогтооход чиглэн ажиллаж байгаа ажээ. Энэ хэргийн гол сэжигтэн Г.Баасангарав, Н.Отгон нар одоогоор гадуур байцаагдаж байгаа бєгєєд ямар нэгэн эрхэлсэн тодорхой ажилгvй байгаа юм байна. Г.Баасангарав, Н.Отгон нар болон гэрчvvдийн мэдvvлгээр хэргийн гол буруутан болоод байгаа Б.Гэрэлтсайхан хууль бусаар хил нэвтэрсэн болон хаана оршин сууж байгаа нь єнєєдрийг хvртэл тогтоогдоогvй байна. Иргэдийн ємчийг хамгаалж, хянаж байх vvрэг хvлээсэн Монголын хєрєнгийн бирж, Санхvvгийн зохицуулах хороо, Сангийн яам гээд тєрийн олон байгууллагын хяналтан дор vйл ажиллагаа нь явагддаг энэ эмзэг зах зээл дээр 2005 оноос ємнє хяналт, шалгалт дутмаг байснаас ийм их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарсан хэмээн хууль хяналтынхан дvгнэж байна. Мєн дээрх хэргийн хохирогч нарын дунд энэ хэрэгт гол хяналт тавих ёстой байсан Санхvvгийн зохицуулах хорооноос иргэдийн хохирлыг барагдуулж байна гэсэн мэдээлэл тархсаныг албаны эх сурвалж vгvйсгэлээ.

С.ЭНХЗАЯА

“Монголын мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих