Хүүхэд наймаалдаг 9 том бүлэглэлийг илрүүлэв

 

Тун саяхан нийгмийг аюулаас хамгаалах яамны нэгтгэсэн удирдлага дор, Фүжиэнь, Сычуань, Юньнань зэрэг 9 мужийн нийгмийг аюулаас хамгаалах байгууллагуудаас хамтран арга хэмжээ зохион явуулж, хүүхэд наймаалдаг 9 том гэмт бүлэглэлийг илрүүлж, 355 сэжигтнийг баривчилж, 89 хүүхдийг аварсан байна.

Энэ оны 9-р сараас хойш, Фүжиэнь мужийн нийгмийг аюулаас хамгаалах байгууллага Юньнань, Сычуань, Аньхүй зэрэг газруудын хүүхдийн наймаатай холбоотой маш олон сэжигтнүүдийг илрүүлсэн байна.

12-р сарын 18-ны өдөр Нийгмийг аюулаас хамгаалах яам 9 мужийн нийгмийг аюулаас хамгаалах байгууллага нэгжтэй хамтран баривчлах, аврах арга хэмжээг зохион явуулсан байна. Гэмт хэрэгтний бүлэглэлийн зохион байгуулагчдыг баривчилсан бөгөөд аврагдсан хүүхдүүдийг орон нутгийн иргэдийн засаг захиргааны салбарт хүргэж өгсөн байна. \Р\

CHINA RADIO

WWW.FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих