Хэн бэ, хэдэн он бэ?
Суваг эргүүлтэл TV9 телевизээр хэзээ эхэлсэн бүү мэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хийсэн ярилцлага дуусч байна. Миний үзэх хооронд зөв зүйтэй зөндөө олон юм хэлэв. Харин өмнө нь яагаад өөр зүйл ярьж хийж явсан тухай асуултанд “хүн өөрчлөгддөг юм” хэмээн бурханлаг хариулт өглөө. Улс төрчид ариун мөрийн замд орохын тулд заавал нэлээд өндрөөс түсхийтэл газарт унах ёстой ажээ.
Сонирхолтой нь TV9-ын биш сэтгүүлч хөтөлж суув. Дэлгэцийн доогуур “25-р суваг” телевизийн сэтгүүлч Пүрэвхүүгийн Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хийсэн ярилцлагыг үзэгч та бүхэндээ толилуулж байна. Анх 3-р сарын 5-нд эфирт цацахаар төлөвлөсөн уг ярилцлагаа “25-р суваг” телевиз гаргахыг хориглосон болно” гэсэн тайлбар урсана.
Энэ бол зөвхөн МАН-ын явуулга биш. Н.Энхбаяр ярихдаа “Би өнгөрсөн хугацаанд “Бясалгал”, “Хана” гэсэн хоёрхон өгүүлэл бичсэн. Зарим хүн долоо хоног болгон бичээд телевизээр уншаад байгаа биз дээ” гэсэн юм. Нээрээ “25-р суваг” телевизэд хоёрын хоёр экс ерөнхийлөгч яаж багтахав.
Эх сурвалж http://www.ajiglagch.mn/
URL: