Шинэ төмөр замд Оросууд 49 хувийг эзэмшиж магадгүй

Энэ сарын 19-21-нд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 16 дугаар хурал Улаанбаатар хотноо болсон билээ. Хурлаар хоёр улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэний дотор төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой сэдвийг хөндсөн байна.

 

Тухайлбал, хурлын үеэр УИХ-ын гишүүн, Шадар сайд, Монголын хэсгийн тэргүүн Д.Тэрбишдагва “Бид Оросын компаниудыг 1800 км үргэлжлэх Монголын шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцохыг урьж байна. Энэхүү төмөр замд Оросын талын оролцоог 49 хувьд хүргэх боломжтой” гэж мэдэгдсэн тухай Итар тасс агентлаг мэдээлжээ.

Төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажилд McKinsey-ийн техникийн судалгаагаар 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардагдах тооцоо гарчээ. Энэхүү үлэмж том хэмжээний төсөл хэрэгжсэний дүнд Монголын экспортын хүчин чадлыг 50 сая тонноор нэмэгдүүлэх төлөвтэй байгаа юм.

Б.Төгс

Эх сурвалж:  “Minning Journal”


URL:

Сэтгэгдэл бичих