Ирэх сарын 1-нээс газрын тосны татвар дахин буурна
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ОХУ-ын нэг тонн газрын түүхий тосны экспортын гаалийн татварын хэмжээ 395.6 ам.доллар болж буурах аж.
Энэ сард тус татварын хэмжээ 396.5 ам.доллар байсан юм. Ийнхүү ирэх сард дахин 0.9 ам.доллараар буурахаар болжээ.
Шалтгаан нь өнгөрсөн сарын 15-наас энэ сарын 14-ний өдрийг дуусталх хугацаанд хийсэн судалгаагаар нэг баррель газрын тосны дундаж үнэ 108.6 ам.доллар болсон байна. Тиймээс гаалийн татварын хэмжээг бууруулна гэж ОХУ-ын “Минфина”-ын эксперт Александр Сакович мэдэгджээ.
Мөн ирэх сарын 1-нээс нэг тонн шатахуунд ногдуулах экспортын татварын хэмжээ 0.8 ам.доллараар буурах юм байна.
Б.Уран
URL: