УБЕГ ИРГЭД, БАЙГУУЛЛАГААС ХҮЛЭЭН АВСАН 2012 ОНЫ ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

Тус газарт холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд иргэд байгууллагаас нийт 3761 өргөдлийг бичгээр хүлээн авч, хуулийн хугацаанд нь 3534 өргөдлийг шийдвэрлэн өргөдөл гаргагчид хариуг өгч ажиллав.
Иргэд байгууллагаас гаргасан өргөдөл гомдлын 40 орчим хувь нь бичгээр 60 гаруй хувь нь амаар гаргасан байна.
Улсын Бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 дугаарын утсанд 2011 оны 12 дугаар сарын 20-ноос 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 161 046 иргэн холбогдож улсын бүртгэлтэй холбоотой мэдээлэл үйлчилгээ авсан байна.
Тэгвэл online1890@yahoo.com мэссэнжер хаягаар 23321 иргэн холбогдож, Burtgel.mn цахим хуудсан дахь зочны дэвтэрт 798 иргэн санал хүсэлтээ ирүүлснийг судлан үзэж, тухай  бүр  холбогдох  хариуг өгч ажилласан байна.
Шинэчилсэн засгийн газрын Zasag.mn цахим хуудсан дахь 11-11 төвд 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн УБЕГ-ын үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар 434 иргэн хандаж, санал хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргасан бөгөөд  тухай бүр зохих хариуг өгч хамтран ажиллав.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих