MAXIPOT ресторанд шөлөнд керосин хийж өгснөөр үйлчүүлэгчид нь хордов

Өдөр 13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлах Максипот хэмээх тансаг зэрэглэлийн ресторанаар

үйлчлүүлсэн 4 эрхэм халуун тогооны шөлөнд хордон яаралтай түргэн тусламжаар хордлого тайлах төвд хүргүүлсэн байна.

Эдгээр үйлчлүүлэгчид нь халуун тогооны шөл авсан бөгөөд зөөгч нь шөл нэмүүлэх хүсэлтийн дагуу данхтай шингэн шөлөнд нь хийж өгсөн байна.
Энэхүү шингэн нь гэвч шөл биш халуун тогооны гал асаахад хэргэлдэг керосин байсан байна.

Халуун шөлөнд орсон керосиныг мэдэлгүй уусан үйлчлүүлэгчид тэр даруйдаа биед нь хордлогын шинж тэмдэг илэрч бие нь муудан яаралтай түргэн тусламж дуудсан байна.
Хотын төвийн хамгийн тансаг дээд зэрэглэлийн гэх энэхүү ресторан нь хоолны нэр төрөл түүнийгээ дагасан өндөр үнээрээ гайхагддаг авч үйлчилгээ гэж авах юмгүй болсон нь энэхүү үйл явдлаар хангалттай харагдаж байна.

Дүүргийн мэргэжилийн хяналтын газар, Цагдаагийн газарт хандсан боловч  МАКС хэмээх зартай группын эзэмшилд байх энэхүү рестораны үйл ажилгааг зогсоолгүй хэвийн ажиллуулсаар байгаа нь ахиад энэ явдал давтагдахгүй гэх баталгаа үгүй байгааг харуулж байна.
Уг нь гарсан зөрчлийг арилгуулан, хохирогчдыг хохиролгүй болгон, ахиад энэ мэт явдал гаргуулахгүй байхаар тооцон зөрчлийг арилгуулан шөл, керосиноо ялгах хэмжээнд үйлчилгээг аваачсан хойноо сая нээх учиртай юм.

Эрхэм нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ мэт зөрчил дутагдалтай газруудад яаралтай арга хэмжээ авахгүй бол Улаанбаатар хотын үнэнээс цаашгүй болсон өндөр зэрэглэлийн гэх ресторанд иргэд чинь хордож үхэж магадгүй байдалд хүрээд байна.
Хохирогчид одоогийн байдлаар ходоодоо угаалган, дусал залгуулж хордлого тайлах эмчилгээнд хамрагдаад байгаа юм байна.

Цаашид энэ талаар бид дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Эх сурвалж:tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих