Н.Энхбаяр өлсгөлөн зарлав

Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн  Н.Энхбаярыг өнөөдөр Клиникийн нэгдсэн II эмнэлгээс ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид шилжүүлжээ.

Н.Энхбаяр шүүхийн шийдвэрийг эсэргүүцээгүй бөгөөд харин хорих ангид очмогцоо гэр бүлийнхэнтэйгээ холбогдож, өлсгөлөн зарлахаар болсон гэдгээ хэлсэн аж.

Түүний эхнэр О.Цолмон :  “Эмнэлэгт эмчлүүлж байсан Н.Энхбаярыг энд шоронд авчирсан нь нарийн төлөвлөгөөтэй ажил байж болзошгүй. Шуудхан хэлэхд хорлогдох магадлал  их  байгаа учраас хань маань ямар ч эм тариа хийлгэхгүй, мөн хоол идэхгүй, өлсгөлөн зарлаж байна” гэв.

Хорих 401 дүгээр ангийн өмнө цуглаад буй МАХН-ын гишүүд, дэмжигчид жагсаж буй бөгөөд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн удирдлага ч түргэн авч, хуралдаж эхэлжээ.

Э.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих