Д.Дагвадорж тулаан дуудсан өвөөтэйгээ уулзжээ
Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Долгорсүрэнгийн Дагвадоржийг өөрийг нь халз тулаанд дуудсан Японы мэргэжлийн тулааны урлагийн загалмайлсан эцэг гэгдэх Канжи Антонио Инокитой уулзжээ.
69 настай тулаанч маань 1950 оноос хойш тулааны урлагаар хичээллэж байгаа билээ. Олимпийн гурав удаагийн аварга, дэлхийн 12 удаагийн аварга Япон улсын баатар Ёошида Саоригийн хүлээн авалтад Асашёорюү уригдан очихдоо тулаанд дуудаад буй өрсөлдөгчтэйгээ таарч хамт зургаа ч авахуулжээ.
Д.Дагвадорж аварга “Нөгөө өвөөтэйгээ таарсан шүү” хэмээн хошигнож өөрийн твиттертээ тэрхүү зургаа оруулсан байна.
Б.Ирээдүй
URL: