Манай бөхчүүл шийтгэгдлээ
Мэргэжлийн Сумо донсолгосон найрааны хэрэг төгсгөлийн шатандаа орлоо. Сүмогийн холбооны удирдлага өчигдөр хуралдан, Найрааны асуудлыг мөрдөн шалгах тусгай хорооны илтгэлийг авч хэлэлцэн, найраанд орсон нь тогтоогдсон 23 бөхөд сүмогийн холбооноос хөөхтэй адил хэмжээний зодог тайлах тушаал, 2 жил баридлах эрхийг нь хасах гэсэн шийтгэл оноолоо. Хурлын дараа бөхчүүлийг дуудан, шийтгэлийг сонсгосон байна. Макүүчи зиндааны манай бөх Коорю, Токүсэгава, Мооконами, Хакүба, макүшитагийн монгол бөх Хошихикари болон БНСУ-ын Касүгао нар зодог тайл гэсэн тушаал хүлээн авсанаа сэтгүүлчдэд ярьсан аж. Барилдаж байх үедээ найраа хийж байсан нь нотлогдсон Танигава ояката буюу Кайхо ажлаасаа гарах шийтгэл хүлээсэн байна. Мөн жюүрёогийн Масацүкаса, Сакайзава, Кёкүнанкай, Асофүжи, Вакатэнро, Шимотори, Кисэноүми, макүшитагийн Кириновака, Ширанонами, санданмэ зиндааны Ямамотояма нар копдог тайлах шийтгэл хүлээжээ. Найрааны зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн санданмэгийн Энацүкасад 2 жил барилдах эрхийг нь хассан ч тэрбээр өөрөө зодог тайлна гэж мэдэгдсэн байна. Шавь нар нь наймаанд оролцосн ояката нарыг шийтгэж, Коконоэ, Китаноүми, Мичинокү нарыг удирдах зөвлөлөөс хассан байна.
С.Өд
URL: