Н.Энхбаяр Зайсан дахь хорих анги уруу ачигдлаа
Айсуй Ерөнхийлөгчийн сонгууль угтсан Ц.Элбэгдоржийн пиар төлөвлөгөө огцом огцом өөрчлөгдөж байгааг харуулсан үйл явдал нь өнөөдөр 12 цагийн орчимд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Зайсан дахь хорих анги уруу ачсан явдал байв. Хяналтын шатны шүүхээс 2,6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр 12 цаг 10 минутын орчимд Зайсан дахь хорих анги буюу ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги руу ачлаа. Экс Ерөнхийлөгчийн хувьд биеийн байдал тун муу байсан учраас сүүлийн гурван сарын хугацаанд Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Гэсэн хэдий ч түүний бие тийм ч сайжраагүй байсан гэдгийг эх сурвалж хэлж байсан юм. Юутай ч Ц.Элбэгдорж ард түмний өмнө баривчилсан шигээ шоронд хорьж байж нэрээ аврах бололтой. Гэхдээ тэрбээр Ерөнхийлөгчийн сонгууль угтаж түүнийг өршөөх нь бол гарцаагүй юм гэдгийг эх сурвалж нуусангүй. Дашрамд дурдахад Ерөнхийлөгч Н.Энхбаяр ертөнц дахинаа дэлхий сөнөнө хэмээн таамаглаж байсан 2012 оны 12 дугаар сарын 21-ниий 12 цагийн орчимд ачигдлаа
URL: