Зарим суманд цасны зузаан 60-130 см хүрч гүвээ, даваа боогджээ
Энэ сарын эхний арав хоногийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаа аж. Тухайлбал, Архангай аймгийн Хашаат, Хотонт, Баянхонгорын Шаргалжуут тосгон, Булганы Гурванбулаг, Дундговийн Адаацаг, Өвөрхангайн Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Бүрд, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Нарийнтээл, Өлзийт, Хархорин, Хужирт, Уянга, Завханы Сонгино, Тэлмэн, Цагаанхайрхан, Цэцэн-Уул, Яруу, Сэлэнгийн Алтанбулаг, Бугант тосгон, Увсын Баруунтуруун, Малчин, Наранбулаг, Өндөрхангай, Сагил, Хяргас сум, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Ханх, Хэнтийн Өмнөдэлгэр сумын Гурванбаян баг зэрэг 10 аймгийн 32 суманд өвөлжилт хүндэрсэн байна. Эдгээр сумын нутгаар цасны зузаан 20-60, хунгарлаж шуурсан газартаа 60-130 см нягтарч хатууран цасан бүрхүүл тогтжээ.
Цаашид цас нэмж ороод хүйтэрвэл нэмж 15 аймгийн 70 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа ажээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Уул, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Улаан-Уул, Тариалан, Рэнчинлхүмбэ, Увсын Түргэн, Зүүнговь, Тэс, Тариалан, Давст, Завханы Нөмрөг, Тэлмэн, Баян-Уул, Түдэвтэй, Цэцэн-Уул, Идэр, Яруу, Тэс, Эрдэнэхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Баян-Өлгийн Даян сум, Баянхонгорын Эрдэнэцогт, Ховдын Үенч, Архангайн Төвшрүүлэх, Цэцэрлэг, Жаргалант, Чулуут, Төв аймгийн Бүрэн, Өндөрширээт, Эрдэнэсант, Угтаал, Эрдэнэ, Баянчандмань, Баян-Өнжүүл, Залуучууд, Батсүмбэр, Мааньт, Заамар сум, Булганы Бүрэгхангай, Рашаант, Тэшиг, Хангал, Баяннуур, Сэлэнгийн Хүдэр, Зэлтэр, Ерөө, Зүүнбүрэн, Хушаат сум, Дархан-Уул аймгийн Хонгор, Дархан, Орхон, Шарынгол, Хэнтийн Дадал, Биндэр, Батширээт, Цэнхэрмандал, Батноров, Өмнөдэлгэр сум, Дорнод аймгийн Халхгол, Чулуунхороот, Дашбалбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Наран, Дарьганга сум, Дундговийн Цагаандэлгэр зэрэг сумын нутгаар цасны зузаан 10-19 см нягтарч, битүү цасан бүрхүүл тогтсон байна. Үүний улмаас зам хаагдаж, даваа гүвээ боогдох асуудал орон нутагт их байгаа аж. Тиймээс өвөлжилт хүнд байгаа зарим суманд малын өвс, тэжээл хүргэх ажлыг холбогдох байгууллагууд зохион байгуулж байгаа юм байна.
URL: