Авлигатай тэмцэх газрын дараагийн дарга хэн бэ?
“Эрдэнэс МГЛ” компанийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан АТГ-ыг тойрсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр АТГ-ын дарга төсөв хэтрүүлж байгаа талаар, ажлаа муу хийж байгаа талаар анх удаа хөндөж, асуудлыг гаргаж ирсэн хүн. Гэвч нэгэнт Сангарагчаа дарга ял аваад явсан учраас хүнийг бүдэрсэн дээр нь түлхдэггүй монгол зангаар “Сангарагчаа даргын энэ байгууллагын төлөө хийсэн бүхнийг үгүйсгэж болохгүй” гэж ухаан заажээ. Бас ч буруутай зүйл байсан, шүүхийн шийдвэрийг хүндэтгэх ёстой гэж тэр эрс мэдэгдсэн байна. Тэмцэгч Батзандан сүрхий хэрсүүжээ юу гэмээр түүний ярианы өнгө улс төрчийн хувьд буйр сууж байгааг нь илүү тод харуулж байна. Харин АТГ-ын дараагийн дарга болох магадлалтай хүмүүсийн дотор нэр нь цохиж яваа мань эр “АТГ-аас улс төрчид хол явах ёстой” гэсэн байр суурь илэрхийлэв. Уг нь Батзанданд л энэ газрыг өгчихвөл үү.
Zindaa.mn
URL: