Mобиком хэзээ хэрэглэгчдээ дээрэлхэхээ болих вэ

Мобикомын 15 жилийн ой тохиолоо л гэнэ. Энэ олон жил мобикомоос авсан алдсанаа ярьцгаагаад, шуугиж эхэллээ. Мобикомын 15 жилийн ой тохиолоо л гэнэ. Энэ олон жил мобикомоос авсан алдсанаа ярьцгаагаад, шуугиж эхэллээ. Чамлахааргүй олон жил салбартаа ноёрхсоор ирсэн тус корпораци хэрэглэгчдэдээ ч дээрэнгүй ханддаг явдал бусдаас нь ялгагдуулах онцлог болсныг хэн ч хүлээн зөвшөөрөх байх. Яагаад гэвэл Мобикомын үнэнч харилцагч явсныхаа төлөө үйлчилгээний салбаруудын үүдийг сахин, хэрүүл хийж нервээ барж үзээгүй хүн тун цөөн. Мобикомд нууцлал гэж байхгүй болсныг одоо дурьдах гэж буй жишээ гэрчилнэ. Нэгэн танил маань 9911…2 дугаарын эзэн. Чамгүй олон жил тус дугаарын эзэн явсан тэрээр охин нь Мобикомд ажилладаг хижээл насны авгайтай муудалцаж л дээ. Гэхдээ тэр хоёрын муудалцаанаас үүдэлтэй хэрүүл маргаанд үндэсний томоохон компани оролцоно гэж түүний санаанд ороогүй. Хэн ч энэ тухай зүүдлэхгүй нь мэдээж. Хамгийн хачирхалтай нь хэрүүл хийж буй хоёр бүсгүйн маргаан даамжрах явцад 9911….2 дугаартай түүний утаснаас өөрт нь “Чи сонин хүүхэн шүү” гэх утгатай мессеж ирсэн байгаа юм. Өөрийнх нь дугаараас өөрт нь шүү дээ. Мэл гайхсан тэрээр “Моби яаж доромжилж байна аа. Түүний охин Моби-д ажилладаг шүү дээ” хэмээн уулга алдсан. Энэ тухайгаа тэр Мобикомынхонд мэдэгдэж, зарга хийгээд юу ч олж долоогоогүй, ёстой доромжлуулсны хохь болоод үлдлээ.

Нээрэн, энэ муу “Моби” яаж доромжилж байна аа. Тэгж ярих юм бол манай үндэстэнд нууц байна уу. Нөгөө “том гарууд” ихэнх нь 9911…. барьдаг биз дээ. Үхтэл нь үнэ хөөрөгдсөөр 9911, 9909, 9908-тай дугаар байхгүй болчихсон. Аймшгийн, гутамшигтай гэж хэлмээр сэтгэлгээний ядуурал ингэтлээ туйлшрахыг турхирсан. Ийм баячуудын дугаар зардаг Мобикомынхон их зантай байх ёстой гэнэ. Хэн дуртай хүнийхээ утасны дуудлага, мессежийг нэгжих нь тэдний эрх гэнэ. Өөр нэг жишээ байна. mobicom хэн нэг нь ажилладаг танилтай бол түүнтэй маш болгоомжтой харьц.

Миний танил дуучин бүсгүй бий. 9916…. дугаартай байхад нь Мобикомын ажилтан бүсгүйн нөхөр түүн рүү мессеж илгээдэг байж. Гэмгүй бүсгүйг тун удахгүй мобикомын бүсгүй есөн шидээр доромжилж эхлэнгүүт 9909-тэй дугаар худалдан авсан ч, ахиад л мобикомын ажилтан бүсгүй хорон үгээр булж гарсан байна. Аргаа барсан бүсгүй Юнителийн 8811… дугаар сонгон байж дарамтнаас ангижирчээ.

“Моби”-гийн дугаар барьснаас…

Shock.mn Н.Бэрх


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих