Засгийн ажил замхарч эхлэх нь
Гэр хорооллын айл өрх өндөр үнэтэй нүүрс хэрэглэж байгаа нь нийслэлийн иргэдэд тулгамдаж буй гол асуудал. Нүүрсний үнийг тогтворжуулах, гэр хорооллын иргэдэд хямдралтай нүүрс хүргэх зорилготойгоор Засгийн газраас Багануурын уурхайгаас хямдралтай нүүрс авах, хүргэх кампанит ажлыг өрнүүлээд cap гаруй хугацаа өнгөрч байгаа.
Энэхүү ажлыг эхэндээ чамбай гэгч нь зохион байгуулж байсан иргэд, аж ахуйн нэгжүүд 3200 төгрөгөөр худалдаалдаг нүүрснийхээ зарим шуудайд хэдхэн том томыг хийн, түлэхийн аргагүй хог нүүрс хийж худалдаалж байгаа талаар иргэд мэдээллээ.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 92 дугаар цэг дэх нүүрс, Баянзүрх дүүргийн 106 дугаар цэг, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны хоёр цэгт борлуулж байгаа байдлаас ажиглагдсан байна.
Засгийн газраас зохион байгуулсан нүүрс борлуулах ажлыг зохион байгуулж байгаа цэгийн борлуулагч нь хашаандаа нүүрстэй хэрнээ егөхгүй гэдэг, хүлээлгэдэг гэх шүүмжлэлүүд иргэдээс ирсээр байгаа. Хамгийн хачирхалтай нь, орон нутаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулиас өмнө нүүрс борлуулах ажил болон зарж буй нүүрсэнд ямар ч асуудал байгаагүй аж.
Хэрвээ нүүрс хямдралтай үнээр борлуулах ажил ийнхүү замхарвал засаг төрдөө итгээд өвлийн түлшээ бэлтгээгүй айл өрхүүд хэцүүдэх нь
Д.Баяржаргал
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: