М.ОТГОНБАЯР: БАГАНУУРЫН НИЙТ АВЛАГЫН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ НЬ НАЙДВАРГVЙ ЗЭЭЛ

Шинэчлэлийн Засгийн газраас төвийн бvсийн эрчим хvчний нvvрсний хэрэглээний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхайд 18 тэрбум төгрөгийн өртөг бvхий тоног төхөөрөмж хvлээлгэж өгсөн. Энэ vеэр “Багануур” хувьцаат компанийн захирал М.Отгонбаяртай ярилцлаа.

-Багануурын уурхайг олон жилийн турш алдагдалтай ажилласан. Энэ нь техникийн элэгдэл, хорогдолтой холбоотой гэдэг. Өнөөдөр байдал ямар байна вэ?
–Уурхайн өр авлагын талаар нэлээн ярьдаг. Иргэд мэдэх байх. Техник тоног төхөөрөмж нэлээд элэгдэж, өвгөрч хуучраад ашиглалтын хугацаа нь дууссан. Гэвч ашигласаар л байгаа.

-Засгийн газраас хийж байгаа хөрөнгө оруулалт анхных байх болно гэдгийг албаны хvмvvс хэлж байсан л даа. Тэгэхээр хийх ажил, хөрөнгө оруулалт багагvй нэмэгдэнэ гэж ойлгож болох нь ээ. Компанийн зvгээс Засгийн газартай ярьж тохиролцсон зvйл байгаа юу?
-Сvvлийн он жилvvдэд ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийгээгvй юм билээ. Техник шинэчлэлийн ажлыг vе шаттайгаар хэрэгжvvлнэ, энэ удаагийн хөрөнгө оруулалтаар Багануурын уурхайд өгөх хөрөнгө оруулалтыг зогсоож байна гэж ойлгож болохгvй. Цаашид энэ уурхайд ирээдvй байна. Тухайлбал, нийт нөөцийнхөө 70 хувийг алдсан байсан бол тvvнийгээ эргvvлэн авлаа. Vндсэндээ Багануурын уурхай нийт нөөцийнхөө 30 хувьд нь л vйл ажиллагаагаа явуулж байсан юм. Одоо ажиллах боломж дvvрэн ирээдvй гэрэлтэй харагдаж байна.
-Багануурын уурхайн алдагдлыг өмнөх удирдлагууд цахилгааны vнэ тарифыг нэг төвшинд барьсантай холбоотой гэж тайлбарладаг юм билээ. Vvнээс өөр хvчин зvйл нөлөөлсөн болов уу?
-Багануурын уурхай бол компани гэхээсээ нийгмийн чиглэл рvv хэлбийсэн, халамж тал руугаа явчихаж. Учир нь ард тvмний амьдрал сайн биш байна шvv дээ. Эрчим хvчний vнэ өсөх юм бол ард тvмний нуруунд ачаа нэмэгдэнэ. Тиймээс Засгийн газар нvvрсний vнийг тогтмол барьж байгаа. Одоо Багануурын уурхайгаас гарч байгаа нэг тонн нvvрсний vнэ 23800 төгрөг. Бид цахилгаан станцуудад нэг тонн нvvрсээ 20500 төгрөгөөр өгдөг. Ингээд уурхай нэг тонн нvvрснээс 3000 орчим төгрөгийн алдагдал хvлээж байна. Тэгэхээр санхvvгийн хувьд бие дааж ажиллах боломж бараг байхгvй.
-Тэгвэл уурхайгаас гарч байгаа нэг тонн нvvрсний vнэ нь зах зээлийнхээ жамаар явбал бодит vнэ байж чадах уу?
-23800 төгрөг бол бодит vнэ. Гэхдээ эрчим хvчний vнийг нэмэхгvй бол нvvрсний vнэ нэмэгдэхгvй. Эрчим хvчний vнийг нэмсэн тохиолдолд нvvрсний vнэ нэмэгдэнэ. Гэхдээ ямар хэмжээгээр нэмэгдvvлэх вэ гэдгийг одоо хэлэх боломжгvй л дээ.
-Шинэчлэлийн Засгийн газар Багануурын уурхайг тvшиглэж цахилгаан станц барина гэсэн. Гэтэл энэ уурхайн хөрс хуулах ажил хоцорсон байгаа гэдэг. Тэгэхээр энэ хугацаанд хөрс хуулалтаа нөхөж, тvvнд нvvрс нийлvvлэх боломж байгаа юу?
-Багануурын уурхайд 13 сая шоо.метр хөрс хуулах ажил хоцорсон. Vvнийг нөхөөд одоогийн хvчин чадлаараа ажиллана гэвэл бидэнд дахиад техникийн шинэчлэл хэрэгтэй. Техник шинэчлэлийн эхнийх нь гэж хэлдгийн учир энэ. Хөрс хуулалтаа гvйцээгээд хийчихвэл цаашид уурхайн технологийн горим хэвийн явна. Шинэ цахилгаан станц гэдэг бол тусдаа асуудал. Одоогийн техникийн бvрэн хvчин чадлаар жилд 3.3 сая тонн нvvрс олборлож, дулааны цахилгаан станцуудад өгч байгаа. Шинэ эх vvсвэр ямар хvчин чадалтай баригдахаас хамаараад уурхай тэрэнд тааруулж ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл дор хаяж жилд долоон сая тонн нvvрс олборлоно гэвэл хvчин чадлаа хоёр дахин нэмэгдvvлэх л шаардлага тулгарч байгаа юм.
-Ер нь жилд хэдэн тонн нvvрс олборлох хvчин чадалтай юм бэ. Одоо тvvндээ хvрч чадаж байгаа юу?
-Таван саяыг гаргах ёстой л доо. Гэхдээ бvрэн хvчин чадлаараа ажиллаж чадахгvй байна.
-Уурхайн авлага нь хэр хэмжээнд хvрчихээд байна вэ?
-Өөрийн авлага гэвэл тодорхой тоо хэлж мэдэхгvй байна. Урсгал авлага ТЭЦ-vvд, Багануурын дулааны цахилгаан станцаас авлагатай. Энэ байгууллагууд хугацаа хоцорсон ч зохих хэмжээгээр төлөөд явдаг болохоор тодорхой тоо хэлэх боломжгvй юм. Ер нь нийт авлага нь тав орчим тэрбум төгрөг байгаа. Vvнээс хоёр тэрбум төгрөг нь найдваргvй авлага. Vлдсэн гурван тэрбум нь бас найдваргvйд тооцогдож байгаа юм билээ. Бид ямар ч байсан өр авлагыг нь барагдуулахаар ажиллаж байна.
-Найдваргvй авлага гэхээр юу гэсэн vг вэ?
-Багануурын дулаан цахилгаан станц нvvрс авч эхэлсэн цагаасаа хойш vнэ төлж байгаагvй. Одоо ч төлдөггvй. Нийтдээ хоёр тэрбум төгрөгийн авлага байгаа.
-Тэгэхээр энэ мэт менежментийг халахгvй бол болохгvй юм биш vv. Энэ талаар та юу хийх вэ?
-Засаг төртэйгээ ярьж байгаад асуудлыг нэг тийш нь болгоно. Багануурын иргэдийг дулаанаар хангах ёстой. Тиймээс бид нvvрсээ өгөөд л байдаг өр, авлага нэмэгдээд л байна.
-Уурхайн өр бол авлагаасаа vр ашиггvй зvйлvvд олон байдаг тухай мэдээлэл байсан?
-Уурхай 83 тэрбум төгрөгийн өртэй. Vvнээс 62 тэрбум төгрөг нь урт хугацаатай, vлдсэн богино хугацаатай, дансны өр байгаа юм. Нэг ёсондоо, 21 тэрбум нь бэлтгэн нийлvvлэгчдэд өгөх өр. Өрнөөс гаргах санхvvгийн моделийг шинээр босгоод Төрийн өмчийн хороо, Засгийн газарт асуудлыг тавина. Засгийн газар, Төрийн өмчийн хороо, холбогдох яамд ярьж байгаа нэг шийдэлд хvрэх байх.
-Төр хамгийн муу менежер гэдэг. Тэгэхээр энэ компанийн менежментийг сайжруулахын тулд хувьчлалын тал дээр таны бодол ямар байна вэ?
-Багануурын уурхай бол онцгой ач холбогдолтой стратегийн орд. Энэ уурхай нийслэл, ойр орчмын бvх л хот суурингийн дулаан, эрчим хvчний нvvрсний хэрэглээг хангаж байна. Улаанбаатар Монгол Улсын хvн амын тал нь суудаг гэж vзвэл нийт хvн амын талаас илvv хувийнх нь дулааныг хангаж байгаа юм.
Тэгэхээр энэ уурхайг хувьд өгчихвөл алдаа болно. Тиймээс төрд байх ёстой. Ер нь, хувьчлалыг яаран хийх хэрэггvй. Vvнд маш болгоомжтой хандах хэрэгтэй.
-Засаг солигдох болгонд энэ уурхайн дарга нар солигддог нь нууц биш л дээ. Шинэ дарга нар нь энэ уурхайг тийм болгоно гэсэн зорилт тавьдаг байх л даа. Тэгвэл яг таны зорилтыг сонсмоор байна?
-Энэ уурхайг хvлээж аваад ажигласнаар техникийн горимд шийдэх асуудал байна. Vvнийг шийдэх боломж бидэнд бий л дээ. Ганцхан санхvvжилт хэрхэн хийх вэ гэдгээс л хамаарна. Нөгөө талаар энэ уурхайн техникvvд хуучирсан тул шинэчлэлт хийхдээ орчин vеийн технологи ашиглах ёстой.
-Энэ уурхайн боловсон хvчин ямар байна вэ. Сvvлийн vед гадаадын хөрөнгө оруулалттай уурхайнууд ашиглалтад орохоор төрийн өмчит уурхайд ажиллаж байсан чадварлаг уурхайчид тийшээ явах хандлага гардаг?
-Хангалттай боловсон хvчин бий. Гэхдээ сайн боловсон хvчин нь өндөр цалин амласан гадаадын хөрөнгө оруулалттай уурхай руу явчихжээ. Тиймээс уурхайчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж тогтоож авахгvй бол дахиад өндөр цалин амласан газар руу явна. Төрийн өмчит уурхай болохоор vнэхээр хангалттай өндөр хэмжээний цалин өгч чадахгvй байна. Өндөр цалин өгье гэхээр техникvvд нь байнгын бэлэн байдалтай байж чаддаггvй. Мэдээж хvнийг хийсэн бvтээлээр нь vнэлдэг. Тиймээс шинэ техниктэй уурхайнууд нь мөнгөөр зодоод сайн боловсон хvчин авчихдаг. Явсан хvмvvс нь утасдаад vлдсэн хvмvvсээ уруу татаад байдаг. Тэгэхээр уурхайчдын нийгмийн асуудлыг зоригтой шийднэ гэж бодож байгаа. Нийгмийн асуудлыг шийдсэнээр уурхай дампуурахгvй л дээ.
-Хамгийн анхны ажил юу байх бол?
-Нэн тэргvvнд техникийн шинэчлэл. Техникийн шинэлэл гэдэг бол уурхайчдын ажиллах орчин шvv дээ. Цаашлаад зуны сувилалын газрыг цогцоор нь өөрчилж, дорвитой хийх хэрэгтэй. Vvнд дэмжлэг хэрэгтэй.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих