Ирэх онд ихрүүдэд сая төгрөг өгнө
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ихэр хүүхдүүдэд жилд нэг удаа сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олгохоор болжээ. Тус хууль өнгөрсөн долоодугаар сард батлагдсан юм. Үүнд хоёр болон гурван ихэр хүүхдүүд хамрагдах бөгөөд хүүхэд тус бүрт нэг сая төгрөг олгох юм байна.
Хуулинд зааснаар ихрүүдийн тэтгэмжийг дөрвөн нас хүртэл олгох юм. Харин он гараад нас хэтэрсэн ч нөхөн олгох аж. Ихэр хүүхэдтэй эцэг эхчүүд тэтгэмж авахыг хүссэн гараар бичсэн өргөдөл, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, оршин суугаа газрын тодорхойлолтоо бүрдүүлэн хорооныхоо нийгмийн ажилтанд хандах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хоёр ихэр 5100, гурван ихэр 75 байгаа гэнэ.
Ч. Батцэцэг
Эх сурвалж:
URL: