Ц. Элбэгдорж 21-ний талаар жиргэлээ

МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр өөрийн цахим хуудаснаа маргааш болох үйл явдлын талаар жиргэжээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Маргааш буюу 21-нд би ажил дээрээ, гэртээ, Улаанбаатарт байх болно. Иргэд минь бүү санаа зов” хэмээн бичсэн байна.
Учир нь маргааш буюу энэ сарын 21-нд Маяачуудын тоолол дуусаж, шинэ эрин ирж буй юм. Үүнтэй холбоотойгоор зарим иргэдийн дунд дэлхий сөнөнө гэх цуурхал тараад байгаа билээ.

Ч. Батцэцэг

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих