Хулгайч Наран
Ингээд хэлчихвэл арай хатуудах байх л даа. Гэхдээ хулгайлья гэсэн үг яалт ч үгүй Нарангийн амнаас гарсан юм шүү. Өөрөөр хэлбэл тэрбээр Ардын жүжигчин Л.Цогзолмаатай уулзаж суухдаа “Жаргалын зам” дуурийн Халиуны ариг дуулах даалгавар авчихаад байгаагаа дуулгаж энэ дууг хамт дуулаад үзье гэсэн санал гаргав.
Ардын жүжигчин нас өндөр болсноо түүнд сануулахад “та ануухан л байна шүү дээ. Тэгээд ч би таны зарим донжтой өвөрмөц нугалааг хулгайлья л даа” хэмээн улаан цагаан хэлж дуулдав. Бусдыг бодвол дуулсан дуучных нь нэгтэй ч болов уулзаж зөвшөөрөл аван бас юунд санаархаж байгаагаа нуулгүй хэлчихдэг Наран шулуухан хүүхэн шүү.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: