Д.Арвинд АН-д элслээ
Өчигдөрхөн л УИХ-д АН 32, МАН 26 гишүүнтэй байсан бол өнөөдөр АН-ынх нэгээр нэмэгдэж, МАН-ынх эсрэгээрээ нэгээр цөөрлөө.
Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг дөнгөж саяхан УИХ-ын гишүүн Д.Арвинд Ардчилсан намын гишүүний батлах гардууллаа.
Н.Алтанхуяг сайд батлах гардуулах үеэрээ “Ардчиллын төлөө хамтдаа зүтгэе гэж шийдлээ гаргаж, Ардчилсан намд элсч байгаа Д.Арвин гишүүнд баяр хүргэж байна” гэсэн юм.
Харин МАН-аас гарч, Ардчилсан намд элссэн УИХ-ын гишүүн Д.Арвин “Ардчилсан намын өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг дэмжиж ажиллана. Хүн ардынхаа амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө энэ дөрвөн жилд тууштай ажиллахаар Ардчилсан намыг сонгосон” гэлээ.
URL: