Экс ерөнхий сайд Сильвио Берлускони 49 насаар дүү охинтой гэрлэхээ зарлав

Италийн хэвлэлийн магнат, экс ерөнхий сайд Сильвио Берлускони энэ долоо хоногт телевизийн шоунд оролцох үеэрээ гэрлэх төлөвлөгөөгөө танилцуулж, олныг алмайруулсан талаар “CNN” мэдээллээ.

76 настай Сильвио Берлускони өөрөөсөө 49 насаар дүү буюу 27 настай Францеска Паскаль гэх эмэгтэйтэй болжээ. Тэрбээр “Би гаднаасаа үзэсгэлэнтэй, дотроо бүүр ч үзэсгэлэнтэй 27-той эмэгтэйтэй гэрлэнэ” хэмээн шоуны үеэр ярьсан байна.

Францеска Паскаль нь нэрд гараагүй, загварт сонирхолтой нэгэн юм. Загвар өмсөөд амжилт олоогүй тул улс төрийн тэмцэгч болж, дараа нь ирээдүйн нөхрийнхөө намд элссэнээр түүнтэй учирчээ.

Жилийн өмнө Италийн өрийн хямралаас болж ерөнхий сайдын суудлаа өгсөн Сильвио Берлускони удахгүй болох сонгуульд өрсөлдөхөө өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

Сильвио Берлускони өмнө нь хоёр удаа гэрлэж байсан юм. Мөн олон залуу бүсгүйчүүдтэй нэр холбогдож байв.
Харин тэрбээр хуримныхаа хугацааг нууц хэвээр үлдээсэн байна.

Д.Идэр

121218103432-pkg-wedeman-berlusconi-love-springs-eternal-00002128-story-top

URL:

Сэтгэгдэл бичих