Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан

Кёкүшюзан Д.Батбаяр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар төрсөн нутаг Ховддоо “зодоглоод” өвдөг шороодсон билээ. Сонгуулийн дараагаар тэрбээр Төрийн ордноор байн байн эргэлдэж байсан.

Энэ нь ч үр дүнгээ өгчээ, эрхэм сумоч өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдон, Төрийн ордны зүүн жигүүрт тухалж байна шүү. Түүний сууж байгаа өрөөнд өмнө нь ордны эмч ажилладаг байсан юм.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих