Инээд муутай элчин

Монгол Улсаас Кувейт улсад суух Элчин сайдаар томилогдоод байгаа С.Энхбатыг Цөмийн энергийн газрын дарга байснаар нь андахгүй. Тэрбээр нэг удаа өөрийгөө “инээд муутай хүн” гэж тодорхойлсон юм даг. Эрүүл мэндийн экс сайд С.Ламбааг хүмүүс өвдөж зовж байхад инээгээд байна гэж шүүмжилж байна. Ламбаа бол нүүрэндээ инээд тодруулсан хүн.

 

Гэтэл намайг байдгаараа мишээгээд байхад ярвайгаад байна” гээд л шүүмжилдэг юм. Одоо яахав дээ хэмээн хувь заяатайгаа эвлэрчихсэн байсан. Инээмсэглэлийг уг нь үнэгүй эмчилгээ гэдэг. Хоёр улсын харилцаанд ч цаад талынхаа өөдөөс ярвайгаад сууж болохгүй л болов уу.

 

Харж байхад ихэнх албаны хүмүүс нөхөрсгөөр инээмсэглэж харагддаг. Тэгэхээр Кувейтэд Элчин сайдаар суух хүн инээмсэглэж сурахаас ажлаа эхлэх нь дээ. Тэгэхгүй бол цаана чинь хоёр орны найрамдалт харилцаа гэж чухал зүйл байгаа шүү, сайд аа.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих