Хавайд цэцэг барьж, Гүржид виногоор дайлж, харин манайд…
Гаалиар орж гарч байгаа иргэн бүр өнөөдөр бухимдалтай байдаг гэдэгтэй ихэнх нь санал нийлэх биз ээ. Гаалийнханд инээмсэглэл илгээмээр санагддаг үе ч байдаг. Орж, гарч байгаа иргэдээ найрсгаар угтдаг орнууд бий.
Энэ жишээг УИХ-ын дэд дарга С.Баярцогт Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн юм. Гүржүүд өөрсдийн уламжлалт дарсаараа дайлж, Хавайд цэцэг зүүж өгөн угтдаг бол манай гаалийнхан иргэдийг бухимдуулан хүлээж авдаг шүү. Үүний анхаараарай гэж байна лээ. Нээрээ л гаалийнхан маань бусдаас үлгэр жишээ авмаар даа.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: