МАХН Засгийн газраас гарахгүй гэв

МАХНМАХН хамтарсан Засгийн газраас гарна гэдгээ мэдэгдээд хоёр долоо хоногийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд гарах эсэх нь эргэлзээгүй “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн удирдах зөвлөлийн хурлаар шийднэ гэсэн юм. Харин удирдах  зөвлөл энэ долоо хоногт хуралдаж, асуудлыг шийднэ гэж байсан ч Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг МАХН-ынхантай өчигдөр уулзжээ. Уулзалтаар “Засгийн газраас гарах шаардлагагүй. Засгийн газрыг тогтвортой байлгах хэрэгтэй” гэжээ. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр ч тэдний байр суурийг дэмжсэн байна. Иймд МАХН Засгийн газраас гарахгүй хэмээн шийдсэн талаар эх сурвалж мэдээлэв. Түүнчлэн энэ асуудлаар одоо 13.00 цагаас МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдах гэж байгаа юм.
Б.Золбоо


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих