Н.Энхбаяр эмчилгээнд явах нэрийдлээр АНУ-д ялын хугацаагаа өнгөрөөнө

Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Намбарын Энхбаярт оноосон ялыг Улсын Дээд шүүх 2.6 жил болгосон билээ.
Үүнтэй зэрэгцэн Эрүүл Мэндийн Яамнаас томилогдсон эмч нарын комисс Н.Энхбаяр архаг хордлогод орсон, уг өвчнийг Монголд эмчлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд улс төрийн зарим нөхцөл байдлаас үүдэн зөвхөн олон нийтэд зарлаж, шийдвэрийг хэрэгжүүлэх хугацааг л хойшлуулж буй аж.
Уг шийдвэрийг ямар нэгэн дарга, сайд өөрчлөх эрхгүй бөгөөд эмч нарын комиссын буюу мэргэжлийн дүгнэлтийг үндэслэн шүүх  тухайн ялтанг эмчлүүлэх шийдвэрийг гаргах юм байна.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Энхбаяр АНУ-д удаан хугацаагаар эмчлүүлэх гэнэ.

Э.Мягмардорж


URL:

Сэтгэгдэл бичих