Д.Баясгалан Монголын спортод элэгтэй хүн мөн үү?

Монголын үндэсний олимпийн хорооны шинэ удирдлага өнөөдөр томилогдоно. Олимпийн хороог хэн удирдах нь Монголын спортын ирээдүйн амжилтад нөлөөлөх учраас олны сонирхлыг татаж буй. Дэлхийд Монгол Улсыг төлөөлнө гэдэг утгаар харсан ч Олимпийн хорооны ерөнхийлөгчийн албанд зөв хүнээ олж сонгох нь чухал.

 
Гэтэл “Голомт”-оор овоглогддог Д.Баясгалан Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдохоор улайрч байгаа аж. Уг нь МҮОХ-г бүхнийг бизнесийн нүдээр хардаг хүн биш спортод элэгтэй, өмнөх олимпийн амжилтуудыг авч явах, Монголын тамирчдын төлөө гэсэн сэтгэлтэй хүн удирдах ёстой. Гэтэл одоо ерөнхийлөгч болохоор хор найруулж байгаа Д.Баясгалан энэ шалгуурт тэнцэх хүн мөн эсэхэд олон хүн эргэлзэж байна.

 

Учир нь түүний талаар таагүй мэдээлэл бий. Нэг жишээ дурдахад, 2005 онд Австрийн Терол мужийн Инсбург, Сишид хотод болсон Оюутан залуучуудын универсад наадамд Монголын тамирчдыг ахалж очжээ. Тухайн үед Монгол Улсыг хөгжиж буй орон гэдэг утгаар тамирчдын бүх зардпыг зохион байгуулагч тал даасан юм байна.

 

Гэтэл Монголын тамирчдыг ахалж очсон Д.Баясгалан гэр бүлээ дагуулж очсон төдийгүй хотын төвд таван одтой зочид буудалд тухалж, хүүхдээ тоглуулахын тулд 20 мянган ам.доллараар цанын машин авч тансаглажээ. Тэгсэн атлаа тамирчдаа айлд байрлуулж, нөгөөдүүл нь аль 1970- аад оны үеийн цанатай уралдсан байна.

 

Үнэндээ ахалж очсон хүн нь өөрөө тансагласан нь зохион байгуулагч, гадны улсын гайхшрал, дургүйцлийг төрүүлж улмаар Олон улсын олимпийн хороонд хандана гэсэн асуудап хүртэл үүсгэж байж.
Тэгэхээр зөвхөн дээрх ганцхан жишээ Д.Баясгалан МҮОХ-г удирдаад Монголын тамирчдын төлөө, Монголын спортын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй хүн гэдгийг харуулсан гэж спортынхон ярьж байна.
Эх сурвалж: “Нийслэл Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих