Яриа хэлцлээр Дяо Юы Дао арлын асуудлыг шийдвэрлэхийг зөвлөв

Жүншинь агентлагийн мэдээ: 16-ны өдөр Абе Шинзо Либерал ардчилсан намыг удирдан Японы доод танхимын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, либерал ардчилсан намын даргын хувиар Юшихико Нодагийн оронд Японы шинэ ерөнхий сайдаар сонгогдлоо. Америкийн засгийн газар 17-ны өдөр илэрхийлэхдээ, ерөнхий сайд Абе Шинзогийн Японы шинэ засгийн газар өдөөн хатгалгаас зайлсхийж, яриа хэлэлцээгээр Дяо Юы Дао арлын асуудлыг зохицуулахыг хүсэж байна гэлээ.

Америкийн төрийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Викториа Ньюланд мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Дяо Юы Дао арлын асуудлаар Америкийн Японы шинэ засгийн газарт тавих шаардлага өөрчлөгдөхгүй. “Өдөөн хатгалгаас зайлсхийж, яриа хэлэлцээгээр Дяо Юы Дао арлын асуудлыг зохицуулахыг хүсэж” байгаа явдал юм гэлээ. Тэрээр мөн хэлэхдээ, Япон бол Америкийн Ази номхон далайн бүс дэх хамгийн хүчирхэг холбоотон юм. Америк Японы холбоо харилцаа бол “хад чулуунаас бат бэх” юм, Америк Японы шинэ засгийн газартай хамтран ажиллахыг хүсэж байна гэлээ.

Мөн өдөр, цагаар ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карни хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америк Японы холбоо бол “Ази номхон далайн бүсийн энх тайван болон хөгжил цэцэглэлтийн суурь” юм. Америк хоёр талын, бүс нутаг болон дэлхийн асуудлаар Японы шинэ засгийн газартай нягт хамтран ажиллахыг хүсэж байна. Абе Шинзо ялалт байгуулсны дараа хамгийн түрүүнд Америкт айлчилна гэсэн. Үүнтэй холбогдуулан тэрээр хэлэхдээ, Абе Шинзо албан тушаалаа албан ёсоор хүлээн аваагүй байгаа болохоор Америк Японы дээд уулзалтын талаар ярихад арай эрт байна гэжээ.

\Н. Пүрэвжав орчуулав\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих