Хойшилсон баярын тов зарлагдав

Монголын рок, поп дууны яруу найргийн шилдэг төлөөлөгч Д.Ган-Очир өнгөрсөн сард “Хайрын улирал” нэртэй дууны цомгоо өлгийдөн авсан билээ. Тэрбээр өнгөрсөн сарын 10-нд хэвлэлийн бага хурал зарлаж, “River Sounds”-д нээлтээ хийх байсан боловч хүндэтгэх шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл хойшилсон.
Гэсэн ч тун удахгүй найзуудынхаа хүрээнд бяцхан баяр тэмдэглэхээр болсноо дуулгасан юм. Түүний “Хайрын улирал” цомогт сүүлийн гурван жилд бүтээсэн дуунаас гадна “Маднес”, “Catwalk”, “Номин талст”, “Камертон”, “Сүнс” хамтлаг болон гавьяат жүжигчин Б.Сарантуяа, дуучин Б.Баярцэцэг нарын дуулсан 14 бүтээл багтжээ.

З.ЦЭЦЭНБИЛЭГ

 


URL:

Сэтгэгдэл бичих