Сонгинохайрханд дахин санал хураалт энэ сарын 24-нд болно

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт болох дахин санал хураалтын тов өчигдөр гарлаа. Тус дүүргийн тойргийн хорооны дарга М.Баасандоржийн хэлснээр дахин санал хураалтыг энэ сарын 24-нд зохион байгуулахаар тойргийн хорооны хуралдаанаар шийдвэрлэсэн аж.
Сонгинохайрханчууд МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр нарын аль нэгийг УИХ-д сонгох юм. Уг нь орон нутгийн сонгуультай хамт явуулах байсан ч Л.Эрхэмбаяр шүүхэд хандсан учраас дахин санал хураалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Дахин санал хураалт болтол нэр дэвшигчид хууль зааснаар сурталчилгаа хийх эрхгүй.
Ц.ЦЭЦЭГ

URL:

Сэтгэгдэл бичих