Гитлер, Сталин хоёр Европыг хувааж авсан нь.

Дэлхийн II дайн эхэлсний ой тун удахгvй болно. 60 сая хvний амийг авч одсон энэ дайн шиг єртєгтэй, зэрлэг, харгислалыг хvн тєрєлхтєн урьд хожид мэдэхгvй билээ. Дайн эхлэхийн ємнєхєн болсон vйл явдлын тухай Эдвард Радзинскийн “Сталин” баримтат бvтээлээс уншигч танаа сонирхуулж байна. Гитлер гарч ирснээр Дэлхийн хувьсгалыг хэрэгжvvлэхэд маш чухал vvрэг гvйцэтгэнэ гэдгийг Сталин зєв vнэлжээ.

Гитлер Европыг бужигнуулж, 1938 оны 3-р сард Австрийг эзэллээ. Чехословакын дээгvvр хар vvл хуралдав. Бvх юм Сталины таамаглаж байснаар боллоо: Гитлер vнэхээр Европт дайн єдєєж, европын капиталист тогтолцоог… нураахаар шийджээ. Одоо гагцхvv Гитлерийг араас нь шордоод л тvлхээд байх хэрэгтэй. Тоглоомын нєхцєл ер бусын тааламжтайгаар эргэлээ. Нєхцєл ингэж эргэсэн болохоор Аугаа шатарчин маань гадагшаа нvvдэл хийж эхэлсэн хэрэг.

1938 онд Франц, Англитай хамтын аюулгvй байдлын хэлэлцээ хийж эхэлж байхдаа л Сталин маш уран нvvдэл бодож олжээ: хамгийн vл тэвчих дайсан болох Гитлертэй холбоо тогтоох арга саам эрэлхийлэх болсон байна. Берлинээс элчин сайд, жvvд Яков Сурицыг татаж оронд нь орос Мерекаловыг томилов. Давхцуулаад Франц Англитай хийж буй хэлэлцээгээ улам идэвхижvvлсэн нь тvvний ердийн бааш юм. Энэ хэлэлцээ бvтэхгvй гэдгийг тэрээр эхнээс нь мэдэж байсан. Єєрсдийг нь айлгаж жигшээсэн шинэ Чингис хаанд єрнийн ардчилал итгэхгvй гэдгийг тэр ойлгож байлаа.

Тэгэхээр энэ хэлэлцээг Гитлерээр солих хэрэгтэй. Энэ хооронд Чехословак Гитлерийн ээлжит золиос болж, Сталин чехуудад цэргийн тусламж санал болгов. Гэхдээ Франц, Англитай адил нєхцлєєр. Энэ бол зориг гаргасан, бас аюултай алхам байв… Тэр ерєєсєє ч туслах гээгvй, vгvй наад зах нь Польш, Румын хэзээ ч зєвлєлтийн цэргийг нутаг руугаа оруулахгvй нь ойлгомжтой. Сталиныг оруулахад амархан, эргvvлж гаргахад… хэцvv гэдгийг цаадуул нь сайн мэдэж байгаа. Тэгээд ч Польшууд Гитлерийн хаясан єгєєшийг амархан vмхэж Чехословакын хэсэг жижиг газрыг єєртєє нэгтгэв. Ингэж тэрээр огт эрсдэл гаргалгvйгээр Европын ард тvмний талархлыг хvлээх нь тэр. Харин Сталин жvжгээ vргэлжлvvлсээр: Улс тєрийн товчоо завсарлагагvй хуралдан боломжит тусламжийн талаар авч хэлэлцэнэ. Энэ хооронд холбоотнууд гараа угаалаа – тэд Чехословакыг Гитлерт єгчихжээ.

Мюнхэнд хэлэлцээр болж єнгєрєв. Англи, Францын ерєнхий сайд нар Чэмбэрлэн, Даладье нар Гитлерийг тайвшруулаад энх тайван тогтоочихлоо гэж итгэсэн хэрэг. Чехийн хvчирхэг хамгаалалт ганц буун дуу гаргалгvй ухарлаа. Байлдах єндєр чадвартай Чехийн дивизvvд алга болов. Тун удалгvй єрнийн баталгаа байсан ч Чехословак улс алга боллоо. Мюнхэний хэлэлцээрийн тухай 1938 оны 9-р сарын 29-нд Москва мэдлээ. Шєнєжин Улс тєрийн товчоо хуралдав (шєнє хуралдана гэдэг асуудлыг ноцтой хvлээж авлаа гэсэн vг). Гадаадад томилолтоор яваад эзгvй байсан Гадаад хэргийн комиссариат Литвиновыг єрнєдийн ардчилалтай холбоотон болох талын хvн байсан мэтээр Сталин буруутгаад элдвээр хараав. Чухамдаа “тийм мэтээр”. Vнэндээ дипломат vйлдэл болгоны цаана vргэлж Сталин ганцаараа л байдаг. Одоо болохоор Литвиновын бодлогын гайгаар Франц Англи улс Мюнхэний хэлэлцээрээр дамжуулан Гитлерийг СССР – рvv турхирч байгаа болоод явчив. Ийм муухай урвалтаас болоод Сталин асуй тvрэмгийллээс холдох гарц хайхаас єєр аргагvй болж байгаа дvр зурагтай болоод ирж байна. Бэлтгэж буй эргэлтээ зєвтгєх ийм арга олжээ. Гитлертэй холбоо байгуулах хайгуул нь шинэ Брест болох учиртай. Бодож олсон аргынхаа амжилтанд тэр огт эргэлзсэнгvй.

Тэрээр Гитлер цаашид яахыг мэдэрч байлаа, фюрер угаасаа л ийм нэгэн. Гитлерийг юу ч цатгана гэж байхгvй. Чехословак бол дєнгєж эхлэл. Улам цаашлахын тулд Гитлер СССР-тэй холбоотон болох ёстой. Гитлер улам цаашлаад л капиталист ертєнцийг сєнєєх юм бол Сталин тvvнд холбоотон болоход бэлэн! Одоохондоо тэрээр дагнасан алхам хийж байлаа. 1939 оны 5-р сарын 3-нд Литвиновыг Улс тєрийн товчоогоор оруулан ажлаас нь хуслаа. Засгийн газрын тэргvvн Молотовт энэ албыг хавсруулах болсон нь гадаад бодлогодоо хэрхэн анхаарч буйг харуулж буй хэрэг юм. Литвиновыг єєр ямар ч ажилд шилжvvлсэнгvй – энэ бол vхэл гэдгийг ч тэр ойлгож байв. Удтал хvлээсний эцэст Сталинд хандан єршєєл эрсэн захидал бичлээ, хариу байдаггvй ээ. Литвиновыг одоохон баривчлагдана гэж хvлээгээд байдаг, харин тvvнд хэн ч гар хvрэхгvй удаад байхаар цємєєрєє гайхцгаав. Сталин Гитлертэй холбоотон болох арга саам хайхын чацуу шатрын хєлгєє vргэлжлvvлж байсны нэг баталгаа нь энэ юм.

Єрнєдийн ардчилал тийш хандлагын бэлэг тэмдэг болсон Литвинов хожим хэрэг болно. Vнэхээр ч дайн эхэлсэн хойно амь мэнд мултарсан Литвиновыг гадаад харилцааны орлогч камиссариат болгожээ. Цаашаагаа бvх юм Сталины таамагласнаар хєвєрлєє: Гитлер Польшийн хилд тулангуут Чэмбэрлэн польшуудад тvрэмгийлэлд єртвєл туслана гэж амлахаас єєр аргагvй болов. Сталинтай холбоотон болох нь Гитлерийн хувьд зайлшгvй зvйл боллоо, харин Сталин тvvнийг айлгасаар. Ворошилов тэргvvтэй цэргийн тєлєєлєгчид Англи, Францтай хэлэлцээнд суусаар. Одоо Гитлер тэсэхээ байж ажиллагаанд оров: Шvлэнбэрг Молотовтой хэлэлцээ хийж дуусав. Зєвлєлтийн сонингуудын зvхлийн бай Германы Гадаад явдлын сайд Риббэнтоп Германы сонингуудын хараалын бай Москвад айлчлан ирэхэд бэлнээ мэдэгдэв. Фашистууд Европыг хувааж авах саналыг большевик гvрэнд санал болгож байна. Гитлер яаран адгаж байлаа, учир нь Польш руу довтлохын ємнє бvх юм тодорхой байх ёстой аж. Риббэнтроп Шvлэнбэргт шифрээр цахилгаан илгээж. Тагнуулууд идэвхитэй ажиллана – одоо Сталин фюрерийн адгаж байгааг бvр ч сайн мэдээд авлаа. Сталин тэрнийг гартаа оруулчихжээ. 8-р сар дундаа орлоо.

Гитлерийн тэсвэр барагдаж Сталины тавьсан ямар ч болзлыг vг дуугvй хvлээн авахад бэлэн болжээ. Сталины хувьд энэ сонголт нь зарчмын асуудал биш юм. Гитлер ч, єрнийн ардчилал ч тvvний дайсан, ингэхээр алинтай нь холбоотон болсон ялгаагvй Дэлхийн хувьсгалд хvрэх зам мєн. Гэвч тэр Гитлерийг vзэн яддагаа далдын далд хийснээр бэрсээ шидэж єгсєн хэрэг юм. Гитлерийн холбоотон болчихоод дэлхийн ардчиллын Жолоодогч болно гэдэг хэцvv хэрэг, гээд юутай ч Коминтернийг золигт гаргав. Єгснєє эргvvлж авна гэдгээ тэр сайн мэдэж байв. Юутай ч газар нутгаа єргєтгєх хэрэгтэй… “Бид ч биенээ овоохон зvхцгээлээ дээ, тиймээ” – ийм vгээр тэрээр Риббонтроптой Кремльд яриагаа эхэлжээ. Гурван цаг ярилцаад тэд санаа бvрэн нэгдэн Дорнод Европыг хувааж авцгаав. Сталины нэмэлт санал болгоныг цаадах нь тэр дороо хvлээж авч байсан. Харилцан vл довтлох гэрээ болон нууц протоколд гарын vсэг зурцгаав. Яг зурахаа болохоор Сталин биш Молотов vзэглэсэн юм. Дуусаад хvлээн авалт хийв – элбэг дэлбэг хоол ундтай, Кремлийн эзэний дуртай хундаганы vгтэй. Согтохгvйгээр их ууж чадах чадвараараа Молотов зочдыг гайхуулав.

Сталин Гитлерийн эрvvл мэндийн тєлєє, харин нацист сайд Сталины тєлєє хундага тогтоов. Дараа нь германы тєлєєлєгчид гэрээний тєлєє, хамтын ажиллагааны шинэ эриний тєлєє маш их ууцгаав. Сталин шоглоомт эр гэдгээ харуулж тэнд байсан Кагановичийн эрvvл мэндийн тєлєє тогтоохыг уриалснаар Риббэнтроп жvvдийн тєлєє хундага татлаа (Каганович мєн Гитлерийн тєлєє хундага єргєсєн). Хэлэлцээ дууслаа. Нууц протоколд Гитлерийн Сталинд тєлсєн vнийг бичжээ. “Балт орчимын улсуудад газар нутгийн болон улс тєрийн єєрчлєлт хийх”, “Бессарабид єєрийн сонирхлоо хэрэгжvvлэх” эрх авлаа.

Мєн Польшийн хэсэг тvvнд ноогдов. Хэлэлцээрийг vзэглэх ёслолын дараа Сталин Гитлерт бэлэг барив: одоо хорих лагерьт сууж байгаа хуучин Коминтерний vлдэгдэл болох австри, германы коммунистуудыг Германд хvлээлгэж єгєн гестапогийн гарт атгууллаа. Маргааш нь Ворошилов англи Францын тєлєєлєгчдєд мушилзан байж тайлбарласан нь: “Нєхцєл байдал єєрчлєгдсєн тул хэлэлцээг цааш vргэлжлvvлэх бололцоогvй”. Ард тvмэнд зориулж Сталин єєрєє шинэ холбооныхоо тухай тайлбар бодож олжээ. Хоёр наргиантай гурвалжин зурж орхив. “Чэмбэрлэн юу хvсч байна?” гэж нэг гурвалжингаа нэрлэж. Гурвалжингийн дээд єнцєгт “Лондон”, доор нь “Берлин”, “Москва” гэж бичсэн байна. Чэмбэрлэн биднийг германчуудтай хамт доош нь чихээд єєрєє дээд талд нь гарах гэж байна. Нєгєє гурвалжинг “Нєхєр Сталин юу хийв?” гэж нэрлэнэ. Энд “Москва” гэсэн vг дээр нь бичээтэй. Лондон, Берлин хоюуланг нь нєхєр Сталин доош нь чихэж чадсан байна. Улс даяар vvнийг нь нэгэн дуугаар дэмжиж, хvлцэнгvйн ээлжит шалгалтаа сайн єглєє. Vнэхээр тэрээр цоо шинэ нийгмийг буй болгож чаджээ. Гитлер Польшид халдлаа. Англи, Франц хоёр Германд дайн зарлав.

Сталины тоглолт зєв байж: Гитлер Европыг дэлхийн дайнд татан орууллаа. Бvхнийг хамарсан хямрал илэрхий болж, Дэлхийн хувьсгал руу чиглэх зам нээлттэй болов. Гэвч шатрын єрєг vргэлжилсээр. Сталин ажиллаж эхэллээ – хувьсгалын дараа Романовын эзэнт гvрний нутгаас алдсаныгаа эргvvлж авав. 9-р сарын 17-нд Улаан цэрэг германчуудтай хавсран Польшид довтлов. “Польш улс алга болж байгаатай холбогдуулан тэнд буй украин, белорус цєєнхийн эрхийг хамгаалахын тулд зєвлєлтийн цэрэг Польшид орлоо” – ингэж дотооддоо болон бvх дэлхийд зарлажээ.

Гитлер vvнийг нь хvлээж авсан тєдийгvй зєвлєлт германы хамтарсан мэдэгдэл гаргажээ. Гитлерийн дайнч мэдэгдлийн зэрэгцээ Сталин єєрийн дуртай vзэл суртлын хэллэгээ нэмсэн нь: “энх тайвныг тогтоохын тулд, Польш улс задарснаас vvссэн эмх замбараагvй байдлыг арилгахын тулд, польшийн ард тvмэнд туслахын тулд”… Товчхон хэлэхэд Польшийн тусын тулд Польшийг эзэлжээ! Романовын эзэнт гvрэнд харъяалагдаж байсан Баруун Украин, Баруун Белорус шинэ эзэнт гvрний мэдэлд ирлээ. Тэрээр Литвад том бэлэг барив. Литовчуудын эргvvлж авахыг олон жил мєрєєдсєн Вильнюсыг тэдэнд єгчээ. Харин ухаалаг Литвачууд ингэж хэлж байв: Вильнюс биднийх боллоо, харин бид Оросынх боллоо”.

Орос хэлнээс орчуулсан БААБАР


URL:

Сэтгэгдэл бичих