Б.Одхүү начинд эрүүгийн хэрэг үүсгэн, хорьжээ
Улсын начин Б.Одхүү “ээлжит” зодооноо хийсэн талаар манай сайт мэдээллэсэн билээ.Энэ удаа түүний халдлагад ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга, улсын заан Ц.Баярсайхан өртөж, олимпийн аварга Н.Түвшинбаяр гэрчээр татагдсан талаар албаны эх сурвалж бидэнд мэдээлсэн.
Уг хэрэг Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Япон хороололд байрлах “Garden” ресторанд болсон бөгөөд улсын заан Ц.Баярсайханы гомдлын дагуу Б.Одхүү начинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181,1-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хорьсон байна. Тэрбээр хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ.
Ч. Батцэцэг
Эх сурвалж:
URL: