Малчид эртний үнэт олдвор олсноо төрд тушаажээ

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач баг буюу хоёрдугаар багийн Баянбулаг гэдэг газраас малчин С.Алтантүлхүүр эртний, үнэтэй ховор эдлэлүүд олжээ. Хониндоо явж байгаад хадны завсраас алтаар бүрсэн мөнгөн бумба, мөнгөн завьяа, мөнгөн хувин зэрэг эд өлгийн зүйлсийг олсноо өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт авчирч Соёл, спорт, аялал жуулчлалын яамаар дамжуулан төрд тушаасан байна.

Эдгээр ховор, үнэт зүйлсийг хувь хүнд, эртний эдлэлийн дэлгүүрүүдэд зарахын оронд улсдаа тушаасан малчин С.Алтантүлхүүр болон түүний эхнэрт талархах нь зүйн хэрэг биз ээ. Одоогоор дээрх зүйлсийг XIX зууны үеийнх гэж тодорхойлж байгаа бөгөөд ямар хүн эдэлж, хэрэглэж байсан болохыг тогтоохоор судалж байгаа гэж холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Дараагийн дугаарууддаа бид энэ талаар үргэлжлүүлэн сурвалжилж уншигчдадаа хүргэх болно.

Ц.Эрдэнэцэцэг

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих