Сонгинохайрханы АН-ынхан МАН-ын гишүүдийг мөрдөнө

Орон нутгийн сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намынхан өрсөлдөгч улс төрийнхөө хүчний гишүүдийг мөрдөх болсон талаар өчигдөр мэдээллээ. Тус дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН-аас сонгогдсон тэргүүлэгчид дээрх мэдээллийг өгсөн бөгөөд, тэдний талаарх таагүй баримтыг Ардчилсан нам хоёр хүртэлх сая төгрөгөөр худалдаж авч байгаа гэнэ. Мөн МАН-ын гишүүдийг мөрдөх, бичлэг хийх, түүнийгээ барин шүүх, цагдаад хандах тохиолдол гарсан аж.

Орон нутгийн сонгуулийн дахин санал хураалтын дүнгээр Сонгинохайрхан дүүрэгт МАН 22 суудлаар олонхи болсон. Гэвч Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа ирэхгүй, төрийн ажлыг гацааж буй аж. Тиймээс иймэрхүү улс төрийн бохир аргаа орхиж, улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалсан юм.

Э.Долгион

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих